Хүнсний ногоог хэрхэн хадгалах вэ?

//Хүнсний ногоог хэрхэн хадгалах вэ?

Хүнсний ногоог хэрхэн хадгалах вэ?

Хүнсний ногоо нь хурааж авснаас хойш үргэлжлүүлэн амьдарсаар байх бөгөөд нүүрсхүчлийн хий (СО2) ба усыг (Н2О) ялгаруулснаар микроб үржиж, муудан ялзрах гол эхлэл тавигддаг. Иймд амархан муудаж гэмтдэг хүнсний ногоог, шимт бодисыг нь алдагдуулахгүйгээр боловсруулан, жилийн аль ч улиралд хэрэглэж болох ба хүний биед хэрэгцээтэй шимт бодисыг агуулсан, экологийн цэвэр түүхий эдээр хийсэн нөөшөөр ард түмнийхээ хэрэгцээг хангах нь бидний өнөөгийн гол зорилго юм.

Нөөшийг биохимийн аргаар нь биоз,  анабиоз,  абиоз  гэж 3  аргаар ангилдаг:

  • Биоз: ногоонд буюу түүхий эдэд байх төрөлхийн (байгалийн) дархлааг ашиглан бичил биетнээс хамгаалах арга юм. Энэ аргад ямар нэг боловсруулалт хийгдэхгүй.
  • Анабиоз: бичил биетэн төрөл бүрийн биохимийн урвалыг хурдасгагч ферментийн үйл ажиллагааг удаашруулан зогсоох арга юм. Жишээ нь: хөргөх, хөлдөөх, хатаах гэх мэт.
  • Абиоз: бичил биетэн,ферментийн үйл ажиллагааг бүрэн зогсоох арга юм. Жишээ нь: өндөр температурын дулаан боловсруулалт, бичил шүүлтүүр, иахилгаан гүйдэл гэх мэт.

 

 

 Хүнсний ногоог хэрхэн хадгалах вэ?

Хүнсний ногоог хадгалах

Хүнсний ногоо Температур °С Харьцангуй чийг
1 Төмс + 2 – + 3 °С 85 – 95 %
2 Байцаа – 1 – + 1 °С 90 – 95 %
3 Лууван 0 – + 1 °С 85 – 90 %
4 Манжин 0 – +2 °С 85 – 90 %
5 Бөөрөнхий сонгино 0 – + 5 °С 75 – 85 %
6 Ногоон сонгино 0 – + 1 °С 85 – 95 %
7 Сармис + 0.5-+1.5 °С 80 – 85 %
8 Өргөст хэмх + 8 – + 12 °С 90 – 95 %
9 Улаан лооль + 10-+12°С 85 – 95 %
2016-10-17T22:51:11+00:00 2012 оны 06-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment