Хүнсний зарим ногоог түүхийгээр нь идвэл сайн

//Хүнсний зарим ногоог түүхийгээр нь идвэл сайн

Хүнсний зарим ногоог түүхийгээр нь идвэл сайн

Vibrant Produce  Хүнсний ногоонд эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай зарим нэг био идэвхит бодис олон бий. Тиймээс зарим нэг ногоог түүхийгээр нь хүнсэндээ хэрэглэдэг байна. Учир нь түүхий ногоонд  лектин хэмээх дархлаа үүсгэгч бодис их хэмжээгээр агуулагддаг байна. Энэ нь хүний эд эсэд сайн нөлөө үзүүлж,товчхон хэлбэл хүний биеийн дархлааг сайжруулж ,хорт хавдрын эд эсийг устгаж, вирусын халдварыг хязгаарладаг байна. Хүнсний зарим нэг ногоог түүхийгээр нь идэхдээ хүйтэн зууш хийхээс гадна шинэ ногооний шүүс болгон хэрэглэдэг. Орчин үед хүнсний ногоог түүхийгээр нь хэрэглэхийн ач тусыг дэлхий даяар түгээмэл тайлбарлаж байна.

Түүхий хүнсний ногоо яагаад ийм ашигтай байдаг вэ?

Энэ тал дээр судлаачид судалгаа шинжилгээ хийж, шинэ соргог хүнсний ногоо, жимс, мөөг зэрэг нь тохиромжтой нөхцөлд амин дэм, техникийн бус давс болон зарим нэг хорт хавдрын бактери устгах чадалтай бодис харилцан адилгүй их хэмжээтэйгээр агуулсан байдаг гэжээ.  Төрөл бүрийн биологийн идэвхит бодис агуулсан хүнсний ногоог зөвхөн түүхийгээр  идэх үед л үр дүнгээ үзүүлж хүний биеийн эд эсэд сайнаар нөлөөлдөг. Түүхий ногоонд агуулагддаг амин дэм нь чанаж, жигнэж боловсруулсан ногоонд агуулагддаг амин дэмээс илүү ач тустай гэнэ.

Түүгээр ч зогсохгүй арьсны эд эсийг сэргээн, өвчлөлийг зогсоодог тул гоо сайханд  ч тустай ажээ. Улаан луувангийн эд, модлог эд,  дэгдэмхий тос исэл зэрэг нь хүний биед шингэсний дараа эд эсийн идэвхит чанарыг ихээр өдөөж дархлааг сайжруулан, хорт хавдрын эд эсийн устгал хийдэг байна. Гадаад улс орнуудад хорт хавдрыг устгах энэ чанарыг нь ашиглан “Түүхий ногоогоор эмчлэх” эмчилгээний аргыг бий болгон ашигласан нь ихээхэн үр дүнд хүрч байгаа. Түүхий ногоо олон сайн талтай тул гадаадын олон улс орон өөр өөрийн хүнсний уламжлалт онцлогт тохируулан хэрэглэдэг.

Weekend №23 /2013/

2016-10-17T22:49:50+00:00 2013 оны 06-р сарын 16|Зөвлөгөө|

Leave A Comment