Хүнсний бүтээгдхүүний тэмдэглэгээ

Home/Зөвлөгөө/Хүнсний бүтээгдхүүний тэмдэглэгээ

Хүнсний бүтээгдхүүний тэмдэглэгээ

food labelТа барааны хаяглалтын талаар хэр сайн мэдэх вэ?

Барааны тухай зохих мэдээлэл агуулсан тэмдэг, бичлэг, зураг, дүрслэл бүхий бичиглэлийг барааны хаяглалт гэнэ. Барааны хаяглалт нь барааны талаар худалдааны ажилтан, худалдан авагчдад мэдээлэл өгөх зориулалттай бичиглэл юм.

 Хүнсний барааны хаяглалт:

  • Үйлдвэрлэсэн улсын нэрийг бүтэн бичиглэлээр бичиж тэмдэглэнэ.
  • Үйлдвэрлэсэн үйлдвэрийн нэр
  • Үйлдвэрийн оршин байгаа газар нутгийн нэрийг бичнэ
  • Үйлдвэрийн таних тэмдгийг үг, үсэг, товчилсон үсгээр болон янз бүрийн дүрс хэлбэрээр тэмдэглэнэ.
  • Үйлдвэрлэсэн он, сар, өдөр
  • Хадгалалтын болон борлуулалтын хугацааг бичнэ
  • Хүнсний бүтээгдхүүний хадгалалтын хугацаагшошгон дээр дараах байдлаар тэмдэглэдэг.

Үүнд: 

 

Бүтээгдхүүний

хадгалах хугацаа

Тэмдэглэгээ

1

Гурван сарын дотор хэрэглэх бүтээгдхүүнд өдөр, сарыг

12/04 гэж тэмдэглэх буюу энэ бүтээгдхүүний хадгалах хугацаа дөрөвдүгээр сарын 12-нд дуусна гэдгийг тэмдэглэдэг.

2

3-18 сарын дотор хэрэглэх бүтээгдхүүнд өдөр, сар, оныг

12/04/10 гэж тэмдэглэх буюу энэ бүтээгдхүүний хадгалах хугацаа 2010 оны дөрөвдүгээр сарын 12-нд дуусна гэдгийг тэмдэглэдэг.

 

3

 

 

18 сараас дээш хугацаанд хэрэглэх бүтээгдхүүнд оныг тэмдэглэнэ

11/2011, 11/2008 гэж тэмдэглэх буюу энэ бүтээгдхүүний хадгалах хугацаа 2011 оны 11 дүгээр сард дуусна гэдгийг тэмдэглэдэг.

Ncdi.mn-c

2016-10-17T22:49:38+00:00 2013 оны 07-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment