Хүнсний анхилуун ургамалууд 2

Home/Зөвлөгөө/Хүнсний анхилуун ургамалууд 2

Хүнсний анхилуун ургамалууд 2

spicies Sexy-Red-PepperПовоор, чинжүү /Pepper/

 Энэ нь хатаасан чинжүүний үр жимс юм. Үрлэн нунтаг гэж ангилахаас гадна улаан, хар, анхилуун цагаан повоор гэж ангилагдана. Монголоор харыг нь повоор, улааныг нь чинжүү, зидрагаа мөн хуажуу, ермаа, анхилууныг бивлэн, цагааныг шидүү, налишам гэж нэрлэх тал бий. Манай гариг дээр олон төрлийн чинжүү бий. Чинжүүний хурц амт үнэр нь түүнд эфирийн тос пиперин байдагтай холбоотой. Төрөл бүрийн мах ногоогоор хийсэн халуун, хүйтэн хоол, сүмс, нөөш, хиам зэрэгт амт оруулна. Англиар Pepper. Оросоор Перец, прян гэж нэрлэнэ.

 Розмарин /Rosemary/

rosemaryЗүү хэлбэртэй навчиндаа эфирийн тос их хэмжээгээр агуулдаг энэ ургамлыг  шөлтэй хоол, сүмс түүнчлэн хонины махан хоолонд амт оруулагч болгон хэрэглэнэ. Түүнчлэн шүүс /Маринад/ бэлтгэхэд бусад амт оруулагчтай бага тунгаар хольж хэрэглэнэ. Англиар Rosemary  гэнэ.

marjoramХахуунаг, Майоран /Marjorum/

Гаа повоорын холимогийг санагдуулам гашуувтар амттай олон наст өвслөг ургамал. Шинэ болон хатаасан байдлаар хэрэглэнэ. Шөлтэй болон мах , загас, шувуугаар бэлтгэсэн хоёрдугаар хоолонд хольж сайхан амт, үнэр  оруулна. Ялангуяа буурцаг. шарсан шувуу гахайн мах зэрэгт холиход хоолны шингэцийг эрс сайжруулдаг байна. Шанцай загасны махан шанз гойд сайхан амт  үнэр оруулна. Татшинд нунтаг, харин шөл, сүмсэнд ханд байдлаар хэрэглэнэ. Ханд бэлтгэхдээ дээр нь халуун ус нэмээд нэг удаа буцалгаж дараа нь шүүнэ. Англиар Мajorum, Оросоор Майоран гэж нэрлэнэ.

parsleyЯншуй /Parsley/

Яншуйны үндэс шөл, шөлтэй хоолонд сайхан амт, үнэр оруулна. Түүний навчийг хоолонд амт оруулах,чимэглэх зориулалтаар хэрэглэдэг. Найрлагандаа эфирийн тос их хэмжээгээр агуулдаг тул анхилуун сайхан үнэртэй. Англиар Parsley, Оросоор Петрушка гэж нэрлэнэ.

gingerЦагаан гаа /Ginger/      

Цагаан гааны эх орон нь Зүүн Өмнөд Ази бөгөөд 16-р зууны үеэс Ямайкт, хожим нь Баруун Африк, Хятад, Индонез, Австралид тариалах болжээ. Төрөл бүрийн мах ногоогоор хийсэн хоол, хиам,  архины үйлдвэрлэлд амт оруулагч болгон хэрэглэнэ. Цагаан гааг Арабын улсууд, АНУ, Англид хамгийн их хэрэглэнэ. англиар Ginger, Оросоор Имбирь гэнэ. Харин Лао, Тай зэрэг үндэстний хоолны чухал хольц болдог Тайландын цагаан гааг гальгом гэж нэрлэдэг.

dillНогоон гоньд /Dill/ 

Хоолонд сайхан үнэр оруулахаас гадна аминдэмлэг чанарыг нэмэгдүүлж чимэглэж өгдөг. Шинэхэн зорхдосны ногоон навчийг жижиглэж хэрчээд шөлтэй болон хоёрдугаар хоолыг таваглахдаа цацаж өгдөг. Харин шөл гаргах, мах жигнэхэд бэлэн болохоос нь 5-10 минутын өмнө нэмнэ .Зорхдосыг бүтнээр нь хатаагаад ногоо дарах, цуужуулахад  хэрэглэдэг. Ялангуяа өргөст хэмхийг давслах, дарахад зорхдос заавал хийдэг. Англиар  Dill, Оросоор Укроп гэж нэрлэнэ.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №05 /2012/

2016-10-17T22:50:01+00:00 2013 оны 05-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment