Хүнсний анхилуун ургамалууд 1

//Хүнсний анхилуун ургамалууд 1

Хүнсний анхилуун ургамалууд 1

spicies Дэлхий дээр олон төрлийн анхилуун ургамлууд байдаг. Тэдгээрийн ихэнх нь жилийн туршид дулаан, чийглэг уур амьсгалтай байдаг Газар дундын тэнгис орчмын нутгаас гарал үүсэлтэй гэж үздэг. Тропикийн бүсийн анхилуун ургамлаас Персийн булан, Улаан тэнгисээр дамжин Европт дэлгэрсэн анхны ургамлыг хар повоор /перец/ гэж үздэг.

МЭӨ 327 онд Энэтхэгт аян дайнаар очсон Александр Македоны цэргүүд хар повоор, гаа, шанцай зэргийг анх таньж мэдсэнээр Грекээр дамжин Европт тархжээ. Энэ үед Эртний Ромд дээрх төрлийн анхилуун ургамал маш өндөр үнэ хүрч, их хэмжээний орлого оруулж байжээ. Ийнхүү анхилуун ургамлыг олон оронд тарих болсноор үнэ буурч хүн болгон өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх болжээ.

Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үр дүнд зарим анхилуун ургамлыг боловсруулан хиймэл амт оруулагч үйлдвэрлэх болсон. Өдгөө хүнсний анхилуун ургамлыг зөвхөн хоол, хүнсэнд төдийгүй гоо сайхны барааны үйлдвэрлэлд ашиглаж байна. Та бидний сайн мэдэх түгээмэл хэрэглэдэг зарим анхилуун ургамлуудыг товч танилцуулья.

bay leaf 1Лаврын навч /Bay Leaf/

Лаврын навч нь Монголчууд бидний сайн мэдэх хоол амтлагчдын нэг билээ. Яс, махны шөл, шөлтэй хоол, сүмсэнд амт оруулагч болгон хэрэглэнэ. Дарсан шүүс бэлтгэх, ногоо, мөөг дарах түүнчлэн хиамны үйлдвэрлэлд ашиглана.

Лаврын навчийг хоол бэлэн болохоос 5-10 минутын өмнө хийдэг. Удаан чанах буюу жигнэхэд гашуун амт үүсгэдэг.

Хоолонд лаврын навчыг хэрэглэх хэмжээ нь 0,02 гр, нэг литр сүмсэнд 2 гр байна лаврын навчийг мөн жанжуу гүйлсний навч гэж нэрлэх нь ч бий. Англиар Bay Leaf, Оросоор Лавровый лист гэж нэрлэнэ.

tarragonЭстрагон /Tarragon/

Монголчууд энэ ургамлыг “ ишгэн саваг”, “хурган шарилж”  гэж нэрлэдэг. Монголын хээр талаас гаралтай гэж үздэг олон наст өвслөг энэ ургамлын навч, ишийг хоолонд хэрэглэнэ. Ногоо ялангуяа өргөст хэмх дарахад сайхан амт оруулна.

Энэ ургамлын урт нарийн навчийг жижиглэж төрөл бүрийн мах загасан хоолонд амт оруулна. Түүнчлэн бусад амт оруулагчтай хольж хоол, шанцайнд хурц амт, үнэр оруулна. Хийжүүлсэн ундаанд амт оруулагчаар ашиглана. Хавч, наймаалж зэргийг чанаж байгаа усанд ишгэн шарилжны навч нэмбэл маш сайхан үнэр, амттай болгоно. Англиар Tarragon, Оросоор Эстрагон мөн Тархун ч гэж нэрлэдэг.

paprikaПаприка /Paprika/

Энэхүү улаан чинжүүгээр махан хоол, хиамны зүйл түүнчлэн зарим төрлийн бяслаг, талхан бүтээгдэхүүнд хурц амт оруулж анхилуун сайхан үнэртэй болгоно. Улаан өнгө нь каротоидод хамаарагддаг капсайцин гэдэг будагч бодис байдагтай шууд холбоотой. Унгарт энэ чинжүүгээр амт тохируулсан хоолыг паприкаш гэж нэрлэдэг. Англиар Paprika, Оросоор Паприка гэж нэрлэдэг.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №05 /2012/

2016-10-17T22:50:01+00:00 2013 оны 05-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment