Газар шим компани нь  Байгаль орчин, Нийгэм, Засаглал-ESG (Environmental, Social, Governance) гэрчилгээний хүрээнд байгууллагын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага, засаглалын бодлогыг хэрэгүүлж ажилладаг. Үүний Social (Нийгэм) хэсэг нь хүний нөөцийн бодлого, ажилтны хөгжил, аюулгүй ажлын орчин, тэгш боломж, тогтвортой ажлын байр зэрэг үзүүлэлтүүдтэй шууд холбоотой.Хүний нөөцийн мэдээллийн хүрээнд:

  • Environmental (Байгаль орчин):Нүүрс төрөгчийн ул мөр бууруулах, ногоон санаачлага хэрэгжүүлсэн эсэх
  • Social (Нийгэм):Хүний нөөц мэргэжилэний сайн сайхан байдал, олон талт оролцоог дэмжсэн бодлого
  • Governance (Засаглал): Ил тод байдал, ёс зүй, хариуцлагатай удирдлагын бүтэцтэй эсэх
  • Сүүлийн 1 жилийн хугацаанд ESG хүрээнд хэрэгжүүлсэн бодит санаачилга, үр дүн, нөлөөлөл
  • Засаглал: Ил тод байдал, ёс зүй, хариуцлагатай байдал, хариуцлагатай удирдлагын бүтэцтэй эсэх

Манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд ус цэвэршүүлэх байгууламжыг 2025 онд ашиглалтанд оруулаад үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрийн үйл ажиллагаанаас гарах бохир усыг механик, биологийн болон химийн аргаар цэвэрлэж, стандартын шаардлага хангасан байдлаар гадагшлуулах зориулалттай дэд бүтэц юм. Энэхүү байгууламж нь байгаль орчны нөлөөллийг бууруулж, усны нөөцийг хамгаалах, хог хаягдлын менежментийг сайжруулахад чухал ач холбогдолтой.​ Мөн түүнчлэнолон талт байдал, тэгш оролцоог хангах зорилгоор хүйс, нас, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх дотоод журам баталж, ажилд авах, албан тушаал дэвшүүлэх үйл явцыг ил тод, тэгш боломжид суурилсан байдлаар зохион байгуулсан. Ажилтнуудын санал, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дотоод санал асуулга, уулзалт тогтмол зохион байгуулж, удирдлага–ажилтны харилцааг сайжруулсан.