ХҮНИЙ БИЕД ЭРДЭС БОДИСЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Home/Зөвлөгөө/ХҮНИЙ БИЕД ЭРДЭС БОДИСЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

ХҮНИЙ БИЕД ЭРДЭС БОДИСЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ


Эрдэс
хүний биед зайлшгүй хэрэгтэй байдаг. Зүрх судас, мэдрэлийн систем болон шингэний тэнцвэр, цус нөхөн төлжих, ясны өсөлт, булчин, хүч тамир зэрэг бүхий л үйл ажиллагаанд оролцдог. Эрдсийн хэмжээг зохистой тэнцвэрт нь барьж чадсаны дунд эрүүл мэндээ хамгаалж урт удаан амьдрах боломжтой. Тиймээс эрдсийг хаанаас нөхөн авч болох, дутагдах үед биед илрэх шинж тэмдгийн талаар сонирхуулъя.

 

 

  • Кальци: Ясаар хийсэн хүнсний бэлдмэл, гурил, ногоон навчит хүнсний ногоонууд, элэг, сүү, сүүн бүтээгдэхүүн, бурам, самар, загасны мах, сардин загас, далайн ногоо, наранцэцгийн үр, шар буурцагт агуулагддаг. Хүний биед кальци дутагдвал гар, хөл бадайрч, хумс хугарамтгай болох, яс сийрэгжих, толгой өвдөх, зүрх дэлсэх, даралт ихдэх, нойргүйдэх, цочимтгой болж, булчин шөрмөс татах, сандрах, гэнэт түгших, шүд хэврэгших, яс хугарах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
  • Хром:Алим, шар айргийн хөрөнгө, хар перец, элэг, тахианы мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, усан үзэм, ногоон навчит хүнсний ногоо, зөгийн бал, мах, мөөг, төмс, хатаасан үзэм, цагаан гаа, эрдэнэ шиш, хөх тарианы гурилд илүү байдаг аж. Хүнд хром дутагдвал дархлалын системийн үйл ажиллагаа суларч амархан ядарч, халдварт өвчинд өртөмтгий болж, сэтгэцийн эмгэг илрэх зэрэг шинж тэмдэг мэдрэгдэнэ.
  • Төмөр: Далайн ургамлаар хийсэн цай, хавчны мах, шош, хатсан чавга, өндөг, загас, далайн байцаа, тахианы мах, үзэм, наранцэцэгийн самар, улаанбуудайн үрэнд төмөр агуулагддаг ажээ. Төмөр дутвал хумс хугарах, төмөр дутагдлын цус багадалт үүсэх, арьс цайх, өтгөн хатах, хэл хорсох зэрэг шинж тэмдэг илэрнэ.
  • Магни:Хивэг, бор будаа, эрдэнэ шиш, хатаасан чангаанз, зөгийн бал, далайн байцаа, загасны мах, шар буурцаг зэрэгт агуулагддаг. Магни дутагдвал булчин шөрмөс татах, сэтгэл түгших, мартамхай болох, цусны даралт багасах, биеийн дулаан буурах, үс унах, нойр муудах, булчин татвалцах, шуугианд хэт мэдрэмтгий болох, судасны цохилт түргэсэх зэрэг шинж илэрдэг байна.
  • Фосфор: Шар айрагны хөрөнгө, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, загас, элэг, самар, дүфү зэрэгт агуулагддаг. Хэрэв дутагдвал хоолонд дургүй болох, яс өвдөх, янгинах, ядрах, мэдрэлийн өвчний шинж тэмдэг илрэх боломжтой.
  • Кали: Чангаанз, загасны мах, яншуй, тоор, үхэр, хонины мах, бууцай, шар буурцаг, улаан лоолийн шүүс, шар өнгөтэй хүнсний ногоо, луувангийн шүүс, дүфү зэрэгт бий. Кали хомсдвол батга гарах, өтгөн хатах, ам цангах, цусны даралт багасах, арьс хуурайших, хавагнах, нойргүйдэх, булчин сулрах, сандрамтгай болж, арьсан дээр янз бүрийн жижиг ургацаг, нөсөө үүсэх, зүрхний цохилт удаашрах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
  • Цинк: Үхрийн элэг, өндөгний шар мөөг бүх төрлийн самар, сонгино, вандуй, далайн ногоо, тахианы мах, шар буурцагт цинк их хэмжээгээр агуулагдана. Хумс хугаpax, мартамхай болох, үнэрлэх, амтлах чадвар суларна. Хоолонд дургүй болж, ил үүссэн шарх удаан эдгэрэх, үсний үзүүр салаалах, хумсанд цагаан толбо үүсвэл цинк дутагдсаных юм.
  • Селен: Байцаа, өндөг, загас, сармис, хавчны мах, далайн ногоо, улаан лооль, тариа зэрэгт байдаг. Хүний биед цинк дутагдвал тамирдах, ядрах, нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдах, наснаасаа эрт хөгшрөх, халдварт өвчинд өртөмтгий болдог ажээ.

2016-10-17T22:50:49+00:00 2012 оны 11-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment