Хятад цай

//Хятад цай

Хятад цай

chinese.teaОрчин үед цай, кофе, какао зэрэг халуун ундааг хүн төрлөхтөн ууж байна. Гэвч цай гэдэг бол өнө удаан жилийн түүхтэй юм. Цайнд С, Р, B1, B2-ийн төрлийн витаминууд агуулагдах бөгөөд хүний биеийн өөх тосыг сайн уусгаж өгдөг. Мөн артерийн судасны цусны эргэлтийг сайжруулж өгдөг тул зүрхний үйл ажиллагааг сайжруулна. Учир нь Хятадууд цайг төрөл бүрийн эмийн ургамалаар хийдэг тул эмчилгээний ихээхэн ач холбогдолтой юм.

Хятад цайны эрүүлжүүлэх гайхамшиг

Монголчууд бидэн шиг Грузин цайнаас (Орос цай) өөр цай ууддаггүй хүмүүс Хятад цай хэмээх энэхүү нандин эрдэнийг хэрэглэж сурваас Эрүүл аж төрөх үндэс эхлэнэ . Ямар ч байсан өндөр үнэтэй эм ууж байснаас цай хэмээх эмийн ургамалын хандыг уугаарай. Цэвэр байгалын гаралтай болохоороо цайнаас илүү сайн эм гэж энэ хорвоо дээр байхгүй.  Хятад орныг “Цайны эх орон” гэж нэрлэдэг. 4000 жилийн өмнөөс Хятад хүмүүс хээрийн зэрлэг ургамалуудын анагаах ид шидийг мэдэрч, түүнийг уух болсноор эдүгээ цайны ургамалын нэр төрөл олширч, “Цайны түүх” улам баяжиж иржээ. Хятад хүн 1000 гаруй нэр төрлийн цай хэрэглэдэг гэнэ. Нэг аяга нь 1000 юань хүрэх “Дээд зэргийн цай” ч байдаг гэнэ.

Зүүн Өмнөд Азийн орнуудад “Цай уух ёслол” гэж их том хүндэтгэлтэй зоог байдаг. Тэд цайг аягаар биш хундагаар бага багаар нь шимэн ууна. Энэ нь сэтгэлийн тайвшрал хүртэж, биеийн алжаалаа тайлж, цайны эмчилгээ хийх ёслол болно. Энэ үед бие организмаас радио идэвхит элемент гадагшилж, маш баялаг тэжээлийн бодисоор дотор гэдэс ариусан, нас нэмэх процесс явагддаг ажээ.
Хятадын Уламжлалт Анагаах ухааны эрдэмтэн мэргэд Цайны ургамалын дотор 300 гаруй эрдэс бодис, 10 гаруй төрлийн амин дэм байдаг хэмээн судар бичигт тэмдэглэжээ. Иймээс Хятад цай нь организмд тэжээл нөхөхөөс гадна физиологийн процессийг тогтворжуулан, эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Ялангуяа нас тогтсон буюу дунд эргэм наснаханд их тохирно.
Хятад цайны найрлаганд байгаа витамин С, Е, D, никотиний хүчил, йод нь нас уртасгадаг бол фенол нь радио идэвхит бодсыг уусгадаг. Судалгаагнаас үзэхэд нарийн гэдсэнд байгаа ялгадсыг хөөхөд Хятад цай нь нэн сайн бөгөөд устай харьцуулбал 30-40% иар илүү хурдан гадагшлуулдаг байна. Иймээс хүний биед оршиж байгаа ялгадас болон хорт бодисыг хурдан хугацаанд тууж гаргадагаараа бие организмийг цэвэр ариун байх эх суурийг бий болгож, хүний ходоод гэдсийг цэвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Ингэснээр хүн шөнийн цагт тайван унтаж бага зүүдэлнэ. Дээр бичсэн үйлчилгээнээс гадна хүний биед нэн хэрэгтэй маш олон төрлийн эрдэс бодис цайны ургамалын ханд болон хүний биед нэвтрэн орж тэжээл нөхдөг байна. Эдгээр ховор эрдэс бодисыг хүн цайнаас өөр ямар ч хүнсний бүтээгдэхүүнээс олж авч чаддаггүй тул өдөр бүр Хятад цай ууж байхыг зөвлөе.
Цаг агаар газар зүйн байршлаасаа шалтгаалан цайны ургамалуудын хооронд их ялгаа бий. Цайны ургамалын 4 үндсэн бүс нутаг нь Хөх мөрөний өмнө хойд муж, зүүн өмнөд нутаг, Хуананий бүс нутаг юм. Хамгийн сайн цай Чжэцзян, Хунань, Фуцзянь, Сычуань, Аньхой, Юньнань, Хубэй, Гуандун, Цзянси, Гуйчжоу, Гуанси, Цзянсу, Хайнань, Шаньси, Хэнань, Ганьсу, Шаньдун, Тайваньд байдаг. Цзянсуд үндсэндээ мэйча хэмээх ногоон цай болон сувдан цай их тариалдаг. Мэйча цай нь боловсруулсны дараа урт хөмсөг мэт хэлбэртэй болно. Харин сувдан цай нь цайвар ногоон бөөрөнхий хэлбэртэй байна. Энэ муж алдарт лунцзин цайны эх нутаг юм.
Аньхой мужид хар ба ногоон цай ургуулах бөгөөд ногоон цайны хэд хэдэн нэртэй сортуудыг эндээс олж болно. Туньлюй, Улюй ба Шулюй; Хуаншань маофэн, Люань гуапянь, Тайпин хокуэй, Юнси хуоцин зэрэг нэртэй цайнуудыг нь Хятад орон даяар өргөн хэрэглэдэг.
Хунань мужид улаан цай гэж их алдартай цай бий. Оросууд энэ цайг «черный чай» гэж нэрлэдэг. Цзюньшань Инчжэнь, Аньхуа сунчжэнь зэрэг сортууд нь нэн алдартай.
Цзянси мужид ногоон болон мэлрэг цэцгийн цай их ургахаас гадна Мэйча цай, Хунцин, Билочунь («Хаврын цэнхэр лавай») и Юйхуача («Борооны дараах цэцэг» хэмээх цайнуудыг тариална. Фужиан мужид маш олон төрлийн цай тариалах ба тэдгээрийн дотроос улун, хунцин, мэлрэг цэцгийн цай (жасминовый чай),цагаан улаан цай нь алдартай.

Эх сурвалж: www.mychina.biz.mn

2016-10-17T22:50:32+00:00 2013 оны 01-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment