Хятад салат

//Хятад салат

Хятад салат

trjОрц: 4 хүн

  • Ургамлын тос 1 х/х
  • Оливын тос 2 х/х
  • Сонгино 1 ш
  • Халуун улаан чинжүү 1 ш
  • Дууяа 200 гр
  • Гүнжидийн үр 1 ц/х
  • Салат навч 1 багц
  • 1 ш нимбэгний хальс болон шүүс
  • Кинз 3-4 ш мөчир
  • Цагаан гааны үндэс 3 см
  • Сармис 2 хумс
  • Гахайн мах 450 гр
  • Шар буурцгийн сүмс 2 х/х

Хийх арга:

  1. Чинжүүний үртэй голыг нь салгаж угаагаад жижиглэж хэрчинэ. Гахайн махыг урт нарийхан хэрчээд халаасан ургамлын тосонд 6-7 минут хуураад чинжүү, гүнжидийн үр нэмж үргэлжлүүлэн 2 минут хуураад гал дээрээс гаргаж хөргөнө.
  2. Сонгино, сармис цагаан гааны үндсийг хальсалж угаагаад жижиглэж хэрчинэ. Салатны навч болон кинзийг угааж хэрчээд, мах болон бусад ногоотой нийлүүлж саванд хийнэ.
  3. Оливын тос шар буурцагийн сүмс нимбэгний шүүс болон жижиглэж үрсэн хальсыг нийлүүлж хутгаад салатанд нэмж хольж хутгаад 20-30 минут байлгасны дараа порцлон хутгана.

 

2016-10-17T22:46:57+00:00 2015 оны 10-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment