Хятадын хооллох дэг ёс

//Хятадын хооллох дэг ёс

Хятадын хооллох дэг ёс

dfsХятад маягаар хооллох дэг ёс ч ихээхэн өвөрмөц байдаг. Тэд ихэвчлэн өдөрт гурван удаа хооллодог. Хоол олгох дараалал нь европчуудынхаас  ялгаатай. Хятадууд ширээн дээр бүх зууш, хоолыг нийтийн дунд    тавих бөгөөд энэ нь зочин бүр хоолоо өөрсдөө сонгох, идэх хэмжээгээ тааруулах боломжийг бүрдүүлж өгдөг. Нэг удаагийн хооллолтонд 3-10 нэр төрлийн хүйтэн зуушийг ихэвчлэн дугуй буюу зууван хэлбэртэй тавганд  өрж тавьдаг. Халуун хоолны нэр төрөл дор хаяж 3-4 байх бөгөөд   яг болмогц халуунаар нь багавтар хэмжээгээр таваглах буюу шарж  болгосон савтай нь шууд ширээнд авчирч өгдөг. Хятадууд халуун тогоо мэтийн зарим хоолны бүх орцыг бэлтгэн ширээн дээр авчирч зочин өөрөө цахилгаан буюу хийгээр ажилладаг тогоонд  болгож иддэг. Хоолны амт оруулагчийг ширээн дээр заавал тавина. Бээжин нугас мэтийн хүндтэй хоолыг зочны ширээний дэргэд  өндөр мэргэжлийн тогооч бэлтгэж өгдөг. Хятадууд хооллож байх үедээ ус уудаггүй, харин дан шөл, өөрсдийн дуртай ногоон цайгаа заавал ууна.Ер нь хятадууд ирсэн зочноо  эхэлж цайгаар дайлдаг заншилтай. Европчуудаас ялгаатай нь цайны хандыг тусад нь бэлтгэдэггүй. Түүнчлэн ногоон цайг  чихэргүй уудаг. Дарс, түүнчлэн өөрсдийн үйлдвэрийн хатуу архийг зууш, хоолон дээр  жижигхэн жүнзээр ууна. Энд зориуд тэмдэглэхэд  Хятадын өмнөт хэсгийн хүн ам хатуу архи бараг хэрэглэдэггүй. Хятадууд талхны оронд  мантуу хэрэглэдэг бөгөөд зөвхөн цагаан талх хэрэглэж заншжээ. Шөлтэй хоолыг гол төлөв үдийн хоолны төгсгөлд нь өгдөг.Жигнэсэн цагаан будааг тусад нь аягалж  өгнө. Хүндэт зочиндоо бүхлээр нь ууранд чанаж болгоод том цар дээр тавьж чимэглэсэн загас өгдөг заншилтай. Хятадууд түүхийгээр нь утсан загас, загасны түрс, рашаан ус зэргийг хэрэглэдэггүй.

oktyabri.niitlelch.mn

2016-10-17T22:47:06+00:00 2015 оны 07-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment