Хэт өлссөн үедээ идэж болохгүй хүнс

//Хэт өлссөн үедээ идэж болохгүй хүнс

Хэт өлссөн үедээ идэж болохгүй хүнс

dont-eatХүмүүс хэт өлссөн үедээ ходоод руугаа хийчих л юм байвал шууд иддэг. Гэтэл энэ нь гэдэс, ходоодны архаг өвчинтэй болох үндэс болж байдаг. Тиймээс өглөө өлөн элгэн дээрээ эсвэл хэт өлссөн үедээ идэж болохгүй зарим хүнсийг танилцуулья.

Гадил:

Гадиланд магнийн элемент их агуулагддаг болохоор өлнөөр идвэл хүний бие дэх магни гэнэт дээшилж, цусан дахь магни кальцийн тэнцвэр алдагдаж, зүрхний судсанд саатал үүсгэн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болно. Цусны чихэрлэг гэнэт ихсэх нь нүдний өвчин үүсгэх аюултай. Сахар нь хүчиллэг чанартай хүнс болохоор өлнөөр идвэл биеийн дотоодын хүчил шүлтийн тэнцвэр болон олон зүйлийн микробын тэнцвэрийг эвдэх тул эрүүл мэндэд ашиггүй.

Хүйтэн ундаа:

Өлнөөр янз бүрийн хүйтэн ундааг цочмог уувал ходоод гэдсэнд өвчилт зангирал үүсгэж,, алсдаа олон зүйлийн исгүүрийг түргэтгэх урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ.

Улаан лооль:

Жимсний цавуулаг, танин хүчил их агуулдаг болохоор ходоодны хүчилтэй химийн урвал үүсч уусдаггүй цавуулаг бөөм болон хатуурч, ходоодны чулуу үүсгэх аюултай.

Боорцог:

Онцын аюул байхгүй ч өглөө, өлөн элгэн дээрээ идэхэд тохиромжгүй хүнс. Ходоод шархлуулах магадлалтай. Дээрх хүнсийг ялангуяа өглөө, өлөн элгэн дээрээ идэж болохгүй. Ер нь өглөө өлөн элгэн дээрээ  эсвэл хэт өлссөн үедээ эхлээд нэг аяга бүлээн аяга ус ууж занших нь таны эрүүл мэндэд тустай.

INFO TV №241

2016-10-17T22:49:28+00:00 2013 оны 10-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment