Хэрхэн зөв, эрүүл хооллох вэ?

Home/Зөвлөгөө/Хэрхэн зөв, эрүүл хооллох вэ?

Хэрхэн зөв, эрүүл хооллох вэ?

eat rightЭрүүл хооллолт, аюулгүй хүнс дэлхий нийтийн эрүүл мэндийн салбарын толгой өвтгөсөн сэдэв болоод байгаа. Орчин үеийн гэх тодотголтой шинэ тутам гарч байгаа өвчнүүд нь ихэвчлэн буруу хооллолтоос үүдэлтэй нь нэгэнт нотлогдсон.

Хэрхэн хүнсээ аюулгүй хадгалах вэ?

  • Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюулгүй бүс буюу +4 +60 хэм байдаг. Ииймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюулгүй орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй. Шууд хаях хэрэгтэй.
  • Баглаа боодолгүй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн болон удсан хүнсний бүтээгдэхүүн бүү худалдаж ав.
  • Завсар зайтай болон таглаагүй саванд удаан хадгалсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий.
  • Таг нь товойсон, эсвэл онгорхой лаазтай бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй.
  • Хоолоо болгосны дараа хэрэглэхгүй бол аль болох хурдан хүйтэн газар хийж хөлдөөх хэрэгтэй.
  • Мах, салат зэрэг хөргөгчинд хадгалдаг хүнсний бүтээгдэхүүн болон болсон хоолыг өрөөнд 2 цагаас илүү хугацаагаар битгий үлдээ. Бичил биетэн үржих аюултай.
  • Хоносон хоол хэзээ ч бүү хэрэглэ. Тэнд үржсэн нян ходоодонд орж, дотор гэдэсний өвчин үүсгэх нөхцөл болдог.

Healthy_EatingХүнсээ хэрхэн аюулгүй хэрэглэх вэ?

  • Хоол идэхийн өмнө гараа сайтар савандаж угаана. Гарын алчуур цэвэрхэн байх нь чухал. Гарын алчуур нь зөвхөн усыг шингээж авах зориулалттай. Гэтэл гараа дутуу угааснаас алчуур бохирддог. Гарын алчуур бохир бол таны гар дахин бохирдох болно. Эсвэл нойтон салфетка, гар цэвэрлэгч шингэний аль нэгийг хэрэглэж занших хэрэгтэй.
  • Ямар нэгэн гадны биет буюу бохирдуулагч зүйл байгаа эсэхийг шалгаж, сайтар цэвэрлэ. Хэрэв бохир зүйл байвал хэрэглэхгүй байхыг зөвлөе.
  • Хоол, хүнс тань аюулгүй, тэжээллэг байхаас гадна, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс нилээд их орсон байх шаардлагатай. Энэ нь таны биед зайлшгүй байх ёстой аимндэм, эрдэсийн эх үүсвэр болно.

2016-10-17T22:48:46+00:00 2014 оны 02-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment