Хэрэв та биеийн жингээ хасахаар шийдсэн бол…

//Хэрэв та биеийн жингээ хасахаар шийдсэн бол…

Хэрэв та биеийн жингээ хасахаар шийдсэн бол…

  • 665Гаргасан шийдвэр тань хатуу чанга байх ёстой. Өөрийгөө гуалиг, туранхай хэмээн төсөөлөөд үзээрэй.
  • Өдрийн тэмдэглэл хөтлөөрэй. Хэзээ, хаана, ямар хоол яаж, яагаад хэнтэй хамт идсэн, ямар сэтгэгдэлтэй байснаа бичээрэй.
  • Зах явах үедээ авах ёстой бүтээгдэхүүнээ жагсаан бичээрэй.
  • Хоорондоо харилцах, зурагт үзэх, хөгжим сонсох, сонин уншихдаа битгий хооллоорой. Бичгийн ширээ болон орлуугаа явахдаа идэх юм битгий авч яваарай.
  • Идэх юмаа нүднээс далд тавих. Гэртээ хоол хийхдээ амталгаа бага хийх.
  • Идэхийн оронд салхинд гарах, дасгал хийх
  • Хоол голохгүй байх. Удаан тайван сайн зажилж идэх.
  • Идэх хүслээ ялсан тухай бүрт өөрийгөө хүнсний бус зүйлээр шагна.
  • Биеийн жингээ байнга бүү хэмж /гутрана/
  • Хүссэн жиндээ хүрэх тэр өдрийг онцолж битгий товлоорой.

Хоолны дэглэм

  • Элсэн чихэр, зөгийн бал, хийжүүлсэн ундаа, шоколад зэрэг энгийн нүүрс уснаас татгалзах.
  • Махнаас өөхийг нь салгаж хэрэглэх
  • Тос ихтэй хоолноос аль болох зайлсхийх
  • Хэт шорвог халуун ногоотой, шарсан, хуурсан хоолноос татгалзах.
  • Хоолондоо илчлэг багатай хүнс хэрэглэх
  • Үйлдвэрийн аргаар цэвэршүүлсэн бүтээгдэхүүнээс зайлсхий
  • Архи, тамхи бүү хэрэглэ
  • Гадуур хоолллох үедээ илчлэгээ сайтар хянаж байх.
2016-10-17T22:47:31+00:00 2015 оны 03-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment