Хэзээ ч хөлдөөгчинд хийж болохгүй 10 хүнс

Home/Зөвлөгөө/Хэзээ ч хөлдөөгчинд хийж болохгүй 10 хүнс

Хэзээ ч хөлдөөгчинд хийж болохгүй 10 хүнс

zurag31Сүүн бүтээгдэхүүн

Зарим сүүн бүтээгдэхүүнийг хөргөгчинд хийхээр усархаг болчихдог. Гэхдээ нэг арга бий. Тослог ихтэй цөцгий, энгийн цөцгий, элсэн чихэртэй цөцгий, зориулалтын саванд байгаа сүү, 40%-иас дээш тослогтой бяслагийг хөлдөөчихөж болно.

Түүхий төмс

Сэрүүн, хуурай газар хадгалах зориулалттай учраас түүхий төмсийг хөлдөөгчинд хийхээр харлаж, мууддаг. Гэхдээ төмсөө нухаж хөлдөөгөөд хэрэглэж болдог байна. Нухсан төмсийг 4-6 сарын турш хөргөгчинд хадгалж болдог ажээ.

Өндөг

Түүхий өндөг хөлдөхөөрөө тэлж, хальсаа хагалж орхидог. Бас өндөгний шар хөлдөөд гэсэхээрээ нялцайчихдаг талтай. Тиймээс өндгийг хөлдөөгчинд бус хөргөгчний тавиур дээр хадгалах нь зүйтэй.

Лаазалсан бүтээгдэхүүн

Лаазалсан хүнсний доторхи шингэн хөлдөхөөрөө тэлж, лаазаа цоолох юм уу, дэлбэрчихдэг гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз ээ.

Хүнсний ногоо

Ус ихээр агуулсан хүнсний ногоог хэзээ ч хөлдөөж болохгүй. Жишээ нь салатны навч, өргөст хэмх, лууван зэрэг нь хөлдөөд гэсэхээрээ амт, чанараа алддаг байна.

Дутуу боож багласан хүнс

Агаар оруулж, буруу боосон хүнсийг хөлдөөгчинд хийвэл хөлдөөгч шатах аюултай. Шатсан хөлдөөгчинд байсан хүнс идэхэд аюулгүй ч, өнгө, үнэр, амт нь өөрчлөгдсөн байдаг.

Халуун хоол

Хоолныхоо үлдэгдлийг заавал хөргөж байж хөлдөөгчинд хийх хэрэгтэй. Халуун хоол хөлдөөгчний хэмийг нэмж орхидог ба ийм орчинд нян бактери ихээр үрждэг.

Гэсгээсэн хүнс

Хүнсний бүтээгдэхүүнийг гэсгээх үед хүйтэн хэмд устдаггүй бичил биетүүд улам идэвхдэг. Хэрэв хүнсээ гэсгээчихээд дахин хөлдөөх юм бол анхныхаасаа хоёр дахин их нян бактертай болно гэсэн үг юм.

Талх

Талх хөлдөхөөрөө зөөлөрч, хөөдөг. Тиймээс аль болох хөлдөөхгүй байсан нь дээр юмсанж.

Усны агууламж ихтэй жимс, жимсгэнэ.

Тарвас, канталоп зэрэг ус ихтэй жимсийг хөлдөөгчинд хадгалвал зөөлөрч, хөөж орхидог ажээ.

Санаж явахад илүүдэхгүй зүйлс:

Юу ч хөлдөөсөн бай 9 сар өнгөрсөн бол хэрэглэхгүй хаях

Ихэнхи хүнсийг гэсгээх шаардлагатай байдаг ч, өөрөөр нь гэсгээвэл илүү үр дүнтэй

Хөргөгчинд зөвхөн хүйтэн зүйл хийх

Хөргөгчинд зориулсан сав, баглаа боодол хэрэглэх

xopom.com-c

2016-12-10T10:09:11+00:00 2016 оны 12-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment