ХУШГА САМАРНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН АШИГ ТУС

Home/Зөвлөгөө/ХУШГА САМАРНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН АШИГ ТУС

ХУШГА САМАРНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН АШИГ ТУС

Самрын төрлөөс хүний эрүүл мэндэд хамгийн сайн нь хушга юм. Та хушгийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж чадвал чидун жимсний дутагдал, байгалийн тосны дутагдал, оюуны хомсдол, ясны сийрэгжилт, ясны төрлийн ямар нэгэн өвчнөөс сэргийлж чадна.
Хушга самар нь 1 унц буюу ойролцоогоор 28.3 грамм нь 185 калори илчлэгтэй, 4 гр уураг, 4 гр нүүрс ус, 18 гр ханаагүй хүчил бүхий өөх тос агуулагддаг. B6, B1, B3, B2 болон E витаминаар баялаг, марганец, зэс, магни, фосфор, төмөр, цайр зэрэг элемент, Омега 3 тосны хүчлээр баялаг.

Хушга самарыг хэрэглэснээр:
  • Цусан дахь холестериний түвшинг багасгана.
  • Цусан дахь сахарын хэмжээг тогтмол байлгана.
  • Зүрх судас, тархины цусан хангамжийн үйл ажиллагааг сайнаар дэмжинэ.
  • Цөс чулуужихаас сэргийлнэ.
  • Ясны сийрэгжилтийг багасгана, ясны эрүүл мэндэд тустай зэрэг олон ач холбогдолтой.

24 нас хүрсэн хүн өдөрт 5-6 ширхэг цэвэр хушганы самрыг идэж байх нь эрүүл мэндэд болон оюун санаанд сайнаар нөлөөлдөг. Оливийн тос агуулсан цэвэр хушга нь байнгын хэрэглээ болж чадвал хэт таргалалт, оюуны ядаргаа зэргээс өөрийгөө найдвартай хамгаалах  болно.

Сүүлийн үед хушганы ясыг үрэвслийн өвчинд нунтаглаж, буцалгаж хэрэглэх болжээ. Хушгийг битүү шилэн саванд хадгалж болохгүй. Учир нь хушганы завсраар агаарын солилцоо орж байх ёстой юм.
Самар идсэн хүнд таргалалт 3 хувиар бага явагддаг ажээ. Мөн арьсны тос, усны балансыг тэнцвэржүүлдэг. Гэхдээ тослог арьстай хүн хушга бага ид гэсэн үг биш. Эрүүл байх үндсэн 3 хүнсэнд мах, хушга, шоколад ордог.

 

Хушга самарны  эрүүл мэндийн ач холбогдол талаас нь энэхүү мэдээг бэлтгэв.Баярлалаа.

2016-10-17T22:50:49+00:00 2012 оны 11-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment