Хушга самарны эрүүл мэндийн ач тус

Home/Зөвлөгөө/Хушга самарны эрүүл мэндийн ач тус

Хушга самарны эрүүл мэндийн ач тус

zurag6Самрын төрлөөс хүний эрүүл мэндэд хамгийн сайн нь хушга юм. Та хушгийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж чадвал чидун жимсний дутагдал, байгалийн тосны дутагдал, оюуны хомсдол, ясны сийрэгжилт, ясны төрлийн ямар нэгэн өвчнөөс сэргийлж чадна. Хушга самар нь 1 унц буюу ойролцоогоор 28.3 грамм нь 185 калори илчлэгтэй, 4 гр уураг, 4 гр нүүрс ус, 18 гр ханаагүй хүчил бүхий өөх тос агуулагддаг. B6, B1, B3, B2 болон E витаминаар баялаг, марганец, зэс, магни, фосфор, төмөр, цайр зэрэг элемент, Омега 3 тосны хүчилээр баялаг.

Хушга самарыг хэрэглэснээр

  • Цусан дахь холестериний түвшинг багасгана
  • Цусан дахь сахарын хэмжээг тогтмол байлгана
  • Зүрх судас, тархины цусан хангамжийн үйл ажиллагагааг сайнаар дэмжинэ
  • Цөс чулуужихаас сэргийлнэ
  • Ясны сийрэгжилтийг багасгана, ясны эрүүл мэндэд тустай зэрэг олон ач холбогдолтой.

24 нас хүрсэн хүн өдөрт 5-6 ширхэг цэвэр хушганы самрыг идэж байх нь эрүүл мэндэд болон оюун санаанд сайнаар нөлөөлдөг. Оливын тос агуулсан цэвэр хушга нь байнгийн хэрэглээ болж чадвал хэт таргалалт, оюуны ядаргаа зэргээс өөрийгөө найдвартай хамгаалж болно. Сүүлийн үед хушганы ясыг үрэвслийн өвчинд нунтаглаж, буцалгаж хэрэглэх болжээ. Хушгийг битүү шилэн саванд хадгалж болохгүй. Учир нь хушганы завсараар агаарын солилцоо орж байх ёстой юм. Самар идсэн хүнд таргалалт 3 хувиар бага явагддаг ажээ. Мөн арьсны тос, усны блансыг тэнцвэржүүлдэг. Гэхдээ тослог арьстай хүн хушга бага ид гэсэн үг биш. Эрүүл байх үндсэн 3 хүнсэнд мах, хушга, шоколад ордог.

Болод.мн

2016-10-17T22:46:39+00:00 2016 оны 02-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment