Хусны шүүс

Home/Зөвлөгөө/Хусны шүүс

Хусны шүүс

birchУг шингэн нь ардын эмнэлэгийн ба хүнс тэжээлийн өндөр ач холбогдолтой гайхамшигт ундаа юм. Түүний бүрэлдэхүүнд аминдэм, фермент, органик хүчил, бичил махбодь, нүүрс ус, микробыг эсэргүүцэх идэвхт чанартай бодис агуулагдах тул квас, чихэрлэг шимүүс (сироп) хийхэд тохиромжтой.  Хусны шүүсийг хавар эрт 5 сарын эхээр эсвэл дундуур навч нь дэлгэрээгүй байх юм уу, мөчир нь дөнгөж нахиалж байх үеэр авах хэрэгтэй. Энэ үед шүүс хамгийн их ялгарна. Шүүсийг авах хус нь бүдүүн голчтой, эрүүл байх шаардлагатай. Ийм мод шүүс илүүтэй байдаг ба өвчилж гэмтэх нь бага байдаг.

Нүхийг гаргахдаа модны хамгийн доод талын мөчрийн дээхэн талд ёзоороос ойролцоогоор 1.5-2 метрийн өндөрт гаргана. 1см голчтой, 3см орчим гүн нүхийг ташуу өрөмдөх юм у, холтосыг гурвалжин хэлбэрээр зүсч, гаргасан нүхэндээ нарийхан гуурс юм уу эсвэл цорго зоож, 3-5 литрийн бортгон буюу шилн саванд тосон, 6-12 цагийн турш гоожуулан авч, нүхийг бөглөж орхино.

Шүүс ялгарч дуусангуут, нүхийг модоор (хусаар) бөглөж, шавраар чигжинэ. Шүүсийг аминдэмт ундаа болгон хэрэглэнэ. Харин шүүсийг консервлохдоо, шүүсэндээ жингийн 10%-тай тэнцэх саахар, бага зэрэг нимбэгийн хүчил хийгээд сайн хутгаж, саахарыг уустал буцалгана. Дараа нь савлаж, 90°С-ын халуун усанд 15 мин ариутгана.

birch1Ердийн аргаар бол хусны шүүсийг самбаагаар шүүгээд, ямар ч хольц нэмэлгүй шууд савлан, зориулалтын таглаа буюу даавуугаар сайн таглаж, ердийн тасалгааны хэмд (10-15°С) хадгална. Гурваас дөрөв хоногийн дараа шүүс исэлдэж, амт нь суларч булингартана. Исэлдэлт үргэлжилж явагдсаар 2-3 долоо хоногийн дараа шүүс маань исгэс шиг сайхан, исгэлэн, амт үнэртэй болсон байна. Ингээд бэлэн болсон ундааг зуны улиралд сэрүүн газар хадгалж хэрэглэнэ. Хусны исгэсийг хийхэд маш цэвэр нямбай ажиллах шаардлагатай.

Шил савыг баглаа боодлыг сайн угааж, цэвэрлэж ариутгасан байх шаардлагатай. Хамгийн гол нь исэлт явагдаж эхлэх үеэс л савны амсраар өрөм тогтохоос болгоомжлох хэрэгтэй. Хусны шүүс нь малын сүүн чанарын, түүний гарцыг нэмэгдүүлэхэд болон зөгийн тэжээлд онцгой чухал зүйл болдог.

2016-10-17T22:49:20+00:00 2013 оны 10-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment