Хурхирах аюултай юу?

//Хурхирах аюултай юу?

Хурхирах аюултай юу?

Энэ бол “нойрон дахь амьсгалын зогсолт” хэмээх өвчин болно. Энэ өвчин нь эмэгтэйчүүдээсээ илүү эрэгтэйчүүдэд ихээхэн түгээмэл байна. Дунд насны эрчүүдийн 4 хувь орчим нь энэ өвчинөөр шаналж байна. Тэр нь 50 насны орчимд өөрийнхөө оргилд хүрэх ба нойрсож байх үед амьсгалын замын үечилсэн бөглөрөлтөд хүргэдэг. Хэдийгээр хүн өөрөө юу ч мэдэхгүй ч амьсгалын замаа цэвэрлэх гэсэн бие махбодийн төрөлхийн чанартай оролдлого нь олон удаагийн сэрэлтэд хүргэж байна. Үр дүнд нь бүрэн амрах нөхцлийг хангах гүн нойрсолтын байдалд бие махбодь нь нэгэн төрлийн ажил гүйцэтгэх үед хэвийн үзэгдэл болдог.

Хурхирдаг хүмүүсийн заримынх нь амьсгалын дээд замын хэлбэржилтийн үр дагавар байхад ихэнх хүмүүс нь илүүдэл жинтэй, тамхи татдаг, оройн цагаар согтууруулах ундаа хэрэглэдэг байна. Эрсдэлийн өөр нэгэн үзүүлэлт нь булчин сулруулах нөхцөл бүрдүүлэх ба нойрсуулагч эм хэрэглэх явдал юм. Нойрон дахь амьсгалын зогсолт байгаа эсэхийг шинжлэхэд хурхиралт нь шийдвэрлэх шинж тэмдэг болдог. Хэрвээ хурхиралт байхгүй бол хүнийг нойрон дахь амьсгалын зогсолтоор шаналж байгаа эсэхийг тодорхойлоход маш хүндрэлтэй байна. Дуу нь маш хүчтэй болж, хажууд байгаа хүнээ эсвэл өөр газар очиж унтах, эсвэл гэнэт хурхиралт ба хүчтэй хүндрэлтэй амьсгалын дуугаар солигдох цаг мөчийг санаа зовон сонсож нойргүй хонох байдалд хүргэнэ. Иймээс нойрон дахь амьсгалын зогсолтын судалгааны төв эсвэл мэргэжилтэнд цаг тухайд нь хандах нь маш чухал юм.

2016-10-17T22:50:41+00:00 2012 оны 12-р сарын 03|Зөвлөгөө|

Leave A Comment