Хурма /хасарваань, нанжин чавга/

Home/Зөвлөгөө/Хурма /хасарваань, нанжин чавга/

Хурма /хасарваань, нанжин чавга/

 

Умард Америкийн цөлийн баян бүрд, Египет, Иран, Япон, Кавказийн хар далайн эргийн халуун дулаан орон нутагт хасарваан жимсний дал мод ургадаг. Хурма /хасарваан/ олон зүйл байдаг ч тэдгээрээс зэрлэг кавказын, виркинск, сувтропик-японы гэсэн 3 зүйлийг хамгийн ач холбогдолтойд тооцно. Хурма жимсийг хасарваань, нанжин чавга гэж нэрлэдэг. Монголчууд нанжин чавга гэх нэрээр нь илүү сайн мэддэг.

Жимс нь 4-5 см урт гонзгой, бөөрөнхий, зузаан шовгор хэлбэртэй, гадаргуу нь гөлгөр тэгш эсвэл тууш ховилтой, хальс нь цайвар шараас хар хүрэн, хар шүүс бүхий яст жимс юм. Болц гүйцсэн зөөлөн эд нь шүүслэг, зөөлөн, махлаг, ширхэглэг ихтэй, үртэй, үргүй юмуу үр нь хөгжлөөр дутуу байж болно. Зөөлөн эдийнх нь дотор гонзгой ясан гэртэй үр тогтоно.

Хатаасан хасарваан жимсний зөөлөн эдэд сахар 62%, өөх тос 1% хүртэл, ислэг 3,6%, эрдэс бодис 2% орчим хэмжээтэй агуулагдана. Хурма нь сахар, идээлэгч бодис ихтэй хүчил багатай байдгаараа бусад жимснүүдээс онцлог байна.

Японы хурмад:

Ус 79-82%
Сахар 15,8%
Хүчил 0,2%
Идээлэгч бодис 0,25%
Пектинт бодис 0,6%
Азотлог бодис 0,5%
Эрдэс бодис 0,5%
Ислэг 0,5%
С аминдэм 6,43мг
Каротин 0,2-0,4мг

Төмөр ихтэй учир цус багадсан үед хэрэглэх үнэт хүнсний бүтээгдэхүүн болно. Хэмжээгээр том шинэхэн байдлаар хэрэглэгдэхээс гадна хатаамал хэлбэрээр худалдаанд гаргаж, чихэр боовны үйлдвэрт ашиглана.

Эхийг: Байхгүй юмгүй ном-оос /Д.Нямдаваа/

2016-10-17T22:50:52+00:00 2012 оны 10-р сарын 31|Зөвлөгөө|

Leave A Comment