Хурган чих /sorrel/

Home/Зөвлөгөө/Хурган чих /sorrel/

Хурган чих /sorrel/

010Олон наст ургамал.Хурган чихний 150 гаруй зүйл байдаг.Манай оронд 10 зүйл бүртгэгдсэнээс тархац ач холбогдлоороо дааган чих, исгэлэн хурган чих гэсэн 2 зүйл илүүд тооцогдоно.

Өл шим ашиг тус

Хурган чих навчиндаа хурган чихний хүчил 0,4% агуулах бөгөөд энэ хүчлийн калийн давс нь түүний исгэлэн амтыг бүрдүүлнэ. Мөн А, С аминдэм, эфирийн тос, В1,В2, С, К, РР аминдэм, калий, кальций, магний төмөр зэрэг эрдэс бодис алимны, нимбэгний зэрэг органик хүчил агуулна. Түүний үндсэнд 27% хүртэл идээлэгч бодис агуулагддаг. Аминдэмээр баялаг энэ ургамлын чанасан шүүсийг цус тогтоох,  шарх аниулах, цус багадалтаас сэргийлэх, элэг цөсний эмгэг, зүрх судасны өвчнийг анагаах, харшлын өвчнийг эмчлэх зориулалтаар хэрэглэнэ. Хурган чих нь чийг бамын өвчнөөс хамгаална.

Хоолны зориулалт:

Хурган чихний залуу навчийг нь чанаж шөл , жимсний зутан кисель хийх, нарийн боовонд шанзны зориулалтаар ашиглана. Мөн шинэхэн навчаар шанцай нухаш өндөгний жаврай хийнэ. Хурган чихийг ердөө 2-3 минут чанаж болгодог.

Хольц:жижиглэж хэрчсэн гахайн утсан мах, цуу, буурцгийн сүмс, цагаан сүмс, гүнжидийн хуурсан үр, зөөхий франц сүмс.

Анхаарах зүйл:

Хурган чихийг бөөрний чулуу, тулай өвчтэй хүмүүс, мөн давсагны солилцооны дутагдалтай хүн хэрэглэхийг хориглодог. Мөн жирэмсэн эмэгтэй, ходоод ,12 нугалаа гэдэсний эмгэг, шархтай ходоодны шүүсний хүчил ихэссэн хүмүүст хэрэглэж болохгүй.

 

 

 

2016-10-17T22:47:43+00:00 2015 оны 01-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment