Хулуу /Pumpkin/

Home/Зөвлөгөө/Хулуу /Pumpkin/

Хулуу /Pumpkin/

pumpkinГанц наст, өвслөг ургамал. Хулууг бутлаг ба мөлхдөг гэж ангилахаас гадна хүнсний, тэжээлийн гэсэн 2 үндсэн зориулалтаар тариалдаг. Хүнсний зориулалтын хулуунд чихэрлэг бодис 12% хүртэл, хуурай бодис нь өргөст хэмхээс 2 дахин, нүүрс ус 3 дахин их агуулагддаг.

Тэжээлийн зориулалттай хулуу нь том үрт жимстэй бөгөөд амтгүй, зөөлөн махлаг эдтэй байна. Ердийн хулууны жимс урвуу өндөг хэлбэртэй, өнгө нь их төлөв шар, улбар шар, жимс нь 5-10 кг хүрч томорно. Найрлаганд фолийн ба аскорбины хүчил, каратинойд, магни, кали, кальци, магни, төмөр, зэс, кобальт, пектины бодис, уураг, нүүрс ус, саахар, каротин С. PP3.E. B1. B2 зэрэг аминдэм, төмөр, азотын нэгдэл, цинк, зэс, кольбат зэрэг хүний биед тэжээлтэй бөгөөд анагаах ач холбогдол бүхий олон бодис, элементүүд, кали үлэмж их хэмжээгээр агуулагддаг.

Үүнээс хулууны найрлагад пектин каротин нь шар луувангаас илүү агуулагдах ба 100гр жимсэнд нь 82-92гр ус, 1.5-2гр уураг, 0.1-0.45гр тос, 3-4гр саахар, 15-25мг С аминдэм байдаг хэмээн тогтоожээ.

Хулуу нь дулаанд дуртай, чийгтэй хөрсөнд сайн ургадаг ногоо юм. Энэ нь 20-25°С-д сайн ургах ба жимс боловсрох үеэр 25-28°С байх нь тохиромжтой ч чийг муу бол жимс олигтой томрохгүй.

Хулууг 1-14°С дулаантай зооринд хадгалахад зохимжтой. Зоорь 0°С-аас доош хүйтэн бол сүрлээр хучна. Хальс нь сайн хатуурсан хамгийн том хулууг сонгож аваад зүсэж дотроос нь үрийг гаргаж хуурай газар хадгална. Хулуу нь өтгөрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үр ба идээ нь адилхан ашигтай ажээ. Ходоод, бүдүүн нарийн гэдэсний үрэвсэл өвчтэй хүмүүс хоолондоо хэрэглэхэд нэн сайн. Хулууны үр буюу доторх түүхий эдээр арьсны шарх, түлэнхийг эмчилж, нүүр дээрх толбо батга сэвхийг арилгана.

Д.Нямдаваа  – Байхгүй юмгүй ном

2016-10-17T22:50:01+00:00 2013 оны 05-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment