Хулуу, луувантай зуушны дармал

Home/Зөвлөгөө/Хулуу, луувантай зуушны дармал

Хулуу, луувантай зуушны дармал

220Орц : 4л дармал бэлтгэхэд

  • Хурган хулуу 5 кг
  • Лууван 500 гр
  • Сонгино 500 гр
  • Сармис 2-3 хумс
  • Яншуй 1 багц
  • Лаврын навч 2 ш
  • Элсэн чихэр 1 х/х
  • Давс 3 х/х
  • Ургамлын тос 2 х/х
  • 70%-ийн уксусны эссенци 1 х/х
  • Анхилуун бөөрөнхий хар перец 5-6 ш
  • Бөөрөнхий хар перец 5-6 ш
  • Гвоздика 4 ш

Хийх арга :

  1. Хулууг хальсалж, үрийг нь салгаж цэвэрлэнэ. Хальсалж цэвэрлэсэн лууван болон хулууг урт нарийхан хэрчинэ. Сонгиныг тал цагираг хэрчинэ. Яншуй, сармисыг тус тусад нь жижиглэж хэрчинэ. Сармиснаас бусад ногоонуудаа нийлүүлээд, давс, элсэн чихэр, уксус, тос нэмж сайтар хольж хутгана.
  2. Шилний ёроолд жижиглэж хэрчсэн сармис, гвоздика, лаврын навчаа эхэлж хийгээд дараа нь ногооны хольцоо сайтар чигжиж хийнэ.
  3. Шилтэй ногоон дээр тагийг нь тавиад 0,5л-ийн шилтэй бол 10 минут, 1л-ийн шилтэй бол 20 минут, 2л-ийн шилтэй бол 25-30 минут, 3л-ийн шилтэй бол 40 минут тус тус жигнэнэ.
  4. Дараа нь шилтэй ногоог гүйцэд таглаж, ёроолыг нь дээш харуулж тавиад хөртөл нь байлгасны дараа сэрүүн газарт шилжүүлэн тавьж хадгална.

 Эх сурвалж: “Гэр гэртээ тогооч” сэтгүүл 2014, №08, хуудас 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016-10-17T22:47:48+00:00 2015 оны 01-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment