Хулуутай Манты

//Хулуутай Манты

Хулуутай Манты

manti10Орц: 5 хүн

o   Хулуу 0,5 кг

o   Сүүлний өөх 100 гр

o   Хонины мах 700 гр

o   Өндөг 1 ш

o   Гурил 0,5 кг

o   Ус 200 мл

o   Сонгино 6 ш

Хийх арга:

  1. Мах, хулуу, сүүл, сонгиныг жижиглэж хэрчээд давс, перец нэмж сайтар хольж хутган шанз бэлэн болно.
  2. Гурил өндөг усыг нийлүүлж зуурна. Зуурмагыг порцлон тасалж, 2 мм-н зузаантай элдээд голд нь бэлтгэсэн шанзаа жигд хэмжээтэй тавьж өгнө.
  3. Мантыг зураг дээрх шиг хэлбэртэй болгож чимхэнэ. Чимхсэн мантыг буцалж буй усанд хийж таглаад 40 минут чанаж болгоод, ширээнд өгөхдөө хачирт нь цөцгий эсвэл аджика, томатны сүмс дагуулж болно.
2016-10-17T22:48:12+00:00 2014 оны 10-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment