Орц:
- Хулуу 1 кг
- Улаан лооль 1 кг
- Сонгино 500 гр
- Ногоон алим 500 гр
- Үзэм 500 гр
- Элсэн чихэр 500 гр
- Цагаан дарсны уксус 600 мл
- Давс
- Цагаан гааны үндэс 25 гр
- Гвоздика 12 ш
- Бөөрөнхий хар перец 1 ц/х
- Кориандрын үр 1 ц/х
Хийх арга:
- Улаан лоолийн гадна хальсанд хэрээс зүсэлт хийж, буцалж буй усанд 1 минут орчим дүрж аваад урьдчилан бэлтгэж тавьсан мөстэй саванд хийнэ. Улаан лоолийг хальслаад том томоор хэрчинэ.
- Хулууг хальслаад шоо дөрвөлжин хэрчинэ. Сонгиныг хальслаад тал цагираг хэлбэртэй хэрчинэ. Алимыг угаагаад үртэй голыг нь салгаж цэвэрлээд дөрвөлжлөн хэрчинэ.
- Жижиглэж хэрчсэн цагаан гаа гвоздика, бөөрөнхий хар перец, кориндар зэргийг зориулалтын жижиг тааран уутанд хийнэ.
- Бүх ногоогоо том саванд хийгээд, амтлагчтай уутаа мөн саванд хийж уксус нэмээд буцалгана. Буцалмагц нь галыг багасгаад таглахгүйгээр зөөлөн гал дээр үе үе хутгаж 1 цаг чанана.
- Дээр нь угааж цэвэрлэсэн үзэм нэмж дахин үргэлжлүүлэн 1,5 цаг чанана. Үүний дараа амтлагчтай уутыг ногоотой савнаас авч, икраг гал дээрээс гаргаж хөргөнө.
- Бүлээн икраг ариутгаж бэлтгэсэн шилэнд савлаж, хуванцар тагаар таглаад сэрүүн газарт хадгална. 3-4 долоо хоногийн дараа идэхэд бэлэн болно.
Гэр гэртээ тогооч №08 /2013/
Leave A Comment