Хулууны зутан шөл

Home/Зөвлөгөө/Хулууны зутан шөл

Хулууны зутан шөл

img_0159-jcОрц:

  • Улбар шар өнгийн хулуу 1 ширхэг
  • Цөцгийн тос буюу масло 20 гр
  • Гурил 20 гр
  • Байцаа 100 гр
  • Зөөхий 20 гр:
  • Сонгино 10 гр
  • Вегетал амтлагч 15 гр
  • Шар буурцгийн сүмс буюу жан 5 дусал

Хийх арга:

  1. Хулуугаа хальснаас салгаж нимгэн хавтгай хэрчиж чанах буюу жигнэж болгоно. Бэлэн болсон хулуугаа нухна. Тусгай саван цөцгийн тосоо хайлуулж гурил бага багаар хийж хуурсаар, хуурсан гурил болгоно.
  2. Хуурсан гурилан дээрээс бага багаар ус хийж хутгасаар зутан шөл бэлэн болно. Бэлтгэсэн зутан шөлөн дээрээ хулууны нухшаа хийж чанана. Бэлэн болохоос 5-10 минутын өмнө амтлагч зөөхийгөө нэмж болно.
2016-10-17T22:49:05+00:00 2013 оны 12-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment