Орц: 2-3 хүн
- Хулуу 1 ш /800 гр орчим/
- Лууван 1 ш
- Сонгино 1 ш
- Сармис 1 хумс
- Тахианы бульон 1 ш
- Ус 1 л
- Цөцгий 1 халбага
- Давс
Хийх арга:
- Хулуугаа угаагаад доторхи зөөлөн эдийг нь ухаж аваад жижиглэн хэрчинэ. Луувангаа арилгаад мөн адил хэрчинэ.
- Гал дээр усаа тавиад тахианы бульоноо хийнэ. Хулуу, лууван, сонгино, сармисаа хийж давсаа амт тааруулан хийгээд 20 минут орчим дунд зэргийн галаар буцалгана.
- Үүнийгээ блендэрт хийж нухашлаад таваглаж дээр нь цөцгийгөө дусаана.
Hot news №162 /2014/
Leave A Comment