Хорхог хэрхэн хийх вэ?

Home/Зөвлөгөө/Хорхог хэрхэн хийх вэ?

Хорхог хэрхэн хийх вэ?

хорхог5Сайн байцгаана уу?

Өнөөдрөөс эхлэн gazarshim.mn сайтынхаа Зөвлөгөө буландаа Монгол үндэсний хоол болон онцлогын тухай мэдээ оруулж байхаар боллоо. За ингээд Монгол үндэстний маань хоолны эхний жор Хорхог хэрхэн хийх талаар орууллаа.

Орц:

  • Хорхог хийхэд гол материал нь мах, лууван, давс, ус, сонгино, сармис, төмс зэрэг орно. Мөн мөлгөр гадаргуутай жижгэвтэр /хэт жижиг биш/ чулуу хэрэгтэй. Эдгээрийг хорхог хийх савандаа тохируулан бэлтгэнэ. Яг хэдэн гр орно гэсэн зүйл байхгүй.

Хийх арга:

Бэлтгэсэн махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж бэлтгэнэ. Хорхог хийхэд дотор нь хийх чулуугаар халуун галд хийхэд үйрэхгүй, усанд идэгдэж хурц үзүүргүй , мөлгөр болсон чулуу сонгон авна. Ингэж сонгосон. бэлтгэсэн чулууг аргал эсвэл түлээний модтой хольж үелж өрөөд галлаж халаана. Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд /үүнд төмөр бетон болон зориулалтын хорхогны төмөр сав орно/ хийж яльгүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь ээлжлэн хийнэ. Мах, ногоо, амтлагч, халуун чулууг ингэж ээлжлэн хийн дуусгаж сайтар таглана. Энэ үед сав дотор уурын өндөр даралт үүсэх учир савны таглааг  бөх бат хийхгүй бол буудаж халуун уур болон шөлөнд түлэгдэх аюултай тул онцгой анхааралтай байх ёстой. Тэгэхдээ савны тагийг бага зэрэг завсартай хийхгүй бол аюул ихтэй байдаг. Махыг жигд болгохын тулд савтай хорхогыг сэгсрэх, өнхрүүлэх зэргээр хөдөлгөнө. Үүний дараа цог дээр тавьж халуун нурмаар манаж, нэг хэсэг хугацаанд байлгаад тагийг онгойлгож махыг гаргана.

Монгол хоолны шилдэг жорууд-2 /2012/

2016-10-17T22:50:35+00:00 2013 оны 01-р сарын 03|Зөвлөгөө|

Leave A Comment