Хордлого

//Хордлого

Хордлого

poisonХордлого гэдэг үг нь цаанаа олон төрлийн хорт зүйлийн улмаас үүсэх хордлого түүний эмгэгийн ерөнхий нэр томъёо юм. Хордлогод орсон хүнийг: Ганцааранг орхиж, бөөлжүүлж болохгүй.

Хүчил шүлтээр хордсон хүнийг 12-аас илүү минут болсон бол албадан ус уулгаж бөөлжүүлж болохгүй. Юм уусан залгисан тэр үед нь ус, сүү, уулгаж, бөөлжүүлнэ.

Шинж тэмдэг : толгой өвдөх, суулгах, бөөлжих, хэвлий, гэдсээр өвдөх, амьсгал нь давуудах, гуйвах, дайвах, гишгэж явж чадахгүй болох, унтаа комын байдалд орох, ухаан алдах, нүд нь гөлрөх, хүүхэн хараа өргөсөх.

Авах арга хэмжээ:хорлогод орсноос хойших хугацааг мэдэх, санаатай болон санамсаргүй хордлого эсэх, уусан, залгисан хордсон зүйлийн үлдэгдэл байвал хямгадаж эмчид өгнө.

Хордсон газар байр (угаар, хий, хорт нэгдэлтэй) орчноос нь гадагш агаарт гаргах, хүнд, амь насанд аюул бүхий үед сэхэх арга хэмжээ авч зөв хэвтүүлэх, хувцсанд хорт бодис асгарч бохирдсон бол тайлж, хордсон арьс салстыг угаана. Хордсон хүн ухаантай бол уусан хорыг нь цааш нь даамжруулахгүйн тулд давстай бүлээн ус, гурилтай ус, сүү уулгаж бөөлжүүлэх хэрэгтэй.

2016-10-17T22:50:23+00:00 2013 оны 02-р сарын 20|Зөвлөгөө|

Leave A Comment