Хоормогийг хэрэглэхийн ач тус

Home/Зөвлөгөө/Хоормогийг хэрэглэхийн ач тус

Хоормогийг хэрэглэхийн ач тус

Таргийг тусгай саванд хийж сүүгээр шингэлж, шаравтар өнгөтэй, унжгай шингэн байдалтай, исгэлэн амттай болгож исгэхийг хоормог гэнэ. Тэжээллэг чанартайгаас гадна эмчилгээ сувиллын, тослогтой, тослоггүй, сүүгээр боловсруулсан гэж ангилна.

Хоормог нь сүү айрагны завсрын бүтээгдэхүүн бөгөөд дотроо айрагны болон тарагны хоормог гэж ангилах ба ямар малын сүүгээр хийснээс хамаарч үхэр, хонь, ямаа, ингэний хэмээн хуваадаг. Сүүг кефир-хоормогын мөөгөнцөр, сүүн хүчлийн өсгөврөөр хөрөнгөлж бүрнэ. Эсэлт нь сүүн хүчлийн эсэлт, спиртийн эсэлттэй хамтын үйлчилгээгээр явагдана. Мөөгөнцрийн бүрэлдэхүүнд ордог сүүн хүчлийн бактер нь сүүний хүчлээс гадна дэгдэмхий хүчил, спирт, нүүрсхүчлийн хий ялгаруулдаг нь өвөрмөц үнэр амтыг бүрдүүлдэг.

Хоормог спирт 0.2-0.6%, тос 3.2%-иас доошгүй, ерөнхий хүчиллэг 85-120°Т байна. Хоормог хуучирвал шингэрч, шар ус нь тунаад өтгөн хэсэг нь дээгүүрээ бүрхдэг. Хадгалах хугацаа нөхцөл нь тарагтай адил спиртийн эсэлт явуулахын тулд эссэн хоормогийг 6-8°С-т  байлгана.

Хэрхэн нөлөөлөх вэ?

Хоормог нь амт исгэлэвтэр, уухад маш тааламжтай, шингэц сайтай тул хоол боловсруулах, зүрх судасны үйл ажиллагааг идэвхижүүлж, тамир тэнхээ биеийн чалхыг сайжруулан, элэг цөс, бөөрний ужиг өвчнийг илааршуулах сайн талтай. Тамирдсан хүн хоормогийг өдөр бүр нэг аяга уувал тамирыг нөхөж чадна. Ходоод, нойр булчирхайн үрэвсэл, ходоодны шархтай л биш бол хоормог уух нь гол харладаг болон элэг, цөс, бөөр, гэдэсний зарим өвчтэй, арьсны өвчтэй хүмүүст сайн байдаг.

2016-10-17T22:50:59+00:00 2012 оны 09-р сарын 01|Зөвлөгөө|

Leave A Comment