Хоол хүнс бидний биед хэрхэн шингэдэг вэ?

//Хоол хүнс бидний биед хэрхэн шингэдэг вэ?

Хоол хүнс бидний биед хэрхэн шингэдэг вэ?

beautiful fruitsХоол хүнс бидний биед боловсрох гэдэг нь бидний идсэн хоолонд агуулагдах уураг, өөх тос, нүүрс ус гэсэн үндсэн 3 макро шимт бодисууд ус, эрдэс, амин дэмүүд гэх микро шимт бодисууд хэрхэн задарч, биеийн бүхэл хэсгүүдэд хэрхэн шимэгдэж буйг хэлнэ.

Бүх төрлийн хоол хүнс хүний биед хэрэгцээтэй 6 төрлийн шим тэжээлийн бодисоос бүрддэг.

Эдгээр нь:

  • Уураг
  • Өөх тос
  • Нүүрс ус
  • Эрдэс бодис
  • Амин дэм
  • Ус зэрэг болно.

Хоолны боловсруулалт хаанаас эхэлдэг бэ?

Хоол боловсрох үед сахар, цардуул зэрэг нүүрс ус агуулсан хүнс нь глюкоз буюу сахар болтлоо задардаг бол өөх тос нь тосны хүчил харин уураг нь амин хүчил болтлоо задардаг. Тэгээд энэ жижиг хэсгүүд нь нарийн гэдсэнд очиж шимэгдэж цусны урсгалаар дамжин эд эсүүдэд хүрдэг.

Үнэр

Хамар бол бидний хоол боловсруулах эхний үүргийг гүйцэтгэдэг. Хоолыг идэхээр бодох мөн үнэрлэх үед ходоод хүчил ялгаруулж хоолыг хүлээн авахад өөрийгөө бэлдэж эхэлдэг байна.

Амны хөндий

Дараа нь шүлс ялгарч хоолыг зөөлөн дэвтээж, шүд хоолыг бутлаг жижиглэж цааш явахад бэлдэнэ. Харин хэл хоолны амтыг мэдэрч бүх эрхтэнд ямар хоол гэдийг мэдээлж цааш улаан хоолой руу дамжуулдаг. Хүний хэлэнд 9000 гаруй амтлах  ширхэнцэр байдаг ба нэг бүр нь 50 мэдрэлийн хүлээн авагчтай холбогдож бид идэж буй хоолноосоо таашаал, сэтгэл хангалуун байдлыг олж авдаг. Шүлсний тусамжтай нүүрс усны анхны задрал амны хөндийд эхэлдэг байхад өөх тос, уураг нь амны хөндийд боловсордоггүй..

Ходоод

Хоол боловсруулах гол эрхтэн бол ходоод. Нуурс усны боловсруулалт амны хөндийд  шүлсний тусламжтай  эхэлдэг бол уургийн боловсорч задрах гол үйл явц ходоодонд өрнөдөг.

Ходоод нь 3 үндсэн үүрэгтэй.

  1. Хоол хүнсийг задлахад тусалж ходоодны булчингууд хоолыг хөдөлгөнө
  2. Хоолыг нэгэн жигд хөвсгөр бүтэцтэй болгоно
  3. Хоолын боловсроход тохирсон хүчил ялгаруулна

Цөс

Харин өөх тос нь ходоодноос цааш гараад цөсний хүчлийн нөлөөгөөр цийдмэгжин хамгийн жижиг хэсэг болтлоо задарна.

Нойр булчирхай

Хоолны бөөн цаашид ходоодноос 12 хуруу гэдэс рүү дамжихад нойр булчирхайнаас олон төрлийн фермент ялгарч хоолыг хамгийн жижиг хэсэг болтол задлах ба хоол шүлтлэг болдог.

Нарийн гэдэс

Хоол боловсруулах ажиллагаа нарийн гэдсэнд бүрэн дуусах ба уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс, амин дэмийн хамгийн жижиг хэсгүүд нарийн гэдэсний ханаар шимэгдэн цусаар дамжиж бүх эд эрхтэнд хүрч очсоноор тус тусын үүргээ гүйцэтгэдэг.

Бүдүүн гэдэс

Харин үлдэгдэл бөөн хэсэг бүдүүн гэдэс рүү шилжиж тэнд ус зарим хэрэгцээт электролитууд шимэгдэх ба шулуун гэдсээр дамжин гадагшилна.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №06 /2013/

2016-10-17T22:49:46+00:00 2013 оны 06-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment