Хоол тэжээлийн гаралтай таргалалт гэж юу вэ?

Home/Зөвлөгөө/Хоол тэжээлийн гаралтай таргалалт гэж юу вэ?

Хоол тэжээлийн гаралтай таргалалт гэж юу вэ?

8988Хэтрүүлж идэх, хоолоор авах илч нь зарцуулж байгаа илчээсээ давахад биед өөх хуримтлагдан биеийн жин нэмэгдэхийг хоол тэжээлийн гаралтай таргалалт гэнэ.

Таргалалтын хор уршиг

Таргалалт нь цөс өтгөрөх, цусны даралт ихсэх, чихрийн шижин, зүрх судасны өвчин, эмэгтэйчүүдийн умайн хорт хавдар үүсгэдэг. Мөн тарган хүмүүс зурагтаар жин хасах мэдээллийг байнга сонирхож нийгмийн идэвхтэй амьдралд оролцохоосоо төвөгшөөж нийгмээсээ салж гутранги байдалд ордог.

Таргалалт үүсэх шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйл

  • Хүнсний хортой орчин буюу хүний биед илч нэмэгдүүлж байгаа хоол тэжээлийн илүүдэл
  • Хүний биеийн илч зарцуулалтыг бууруулж байгаа биеийн хөдөлгөөний хязгаарлагдмал байдал

Таргалалтын шинж тэмдэг оношлогоо

Таргалалтын үед бие дэх өөх нэмэгдэж эрэгтэйчүүдэд 20 % /хэвийн хэмжээ 15-18%/, эмэгтэйчүүдэд 28-30% /18-24%/ болоход таргалалт үүснэ. Өөх тосны 20% нь хэмжээгээрээ 2-3 дахин томроход биеийн өөх нэмэгдэж эхлэнэ. Энэ үед тосны өвөрмөц эсүүд үүснэ. Энэ эс нэг бий болсон бол багасахгүй харин жингээ бууруулах үед зөвхөн агшиж жижиг болдог.

Таргалалтыг захын буюу лийрэн, төвийн буюу алиман гэж 2 ангилдаг. ДЭМБ болон дэлхийн улс орнуудад биеийн жингийн индексээр таргалалтын зэргийг тогтоодог. Ж нь: 60 кг жинтэй 1,65 м өндөртэй хүний биеийн жингийн индекс /БЖИ/ хэд байх ёстой вэ?

БЖИ=биеийн жин, кг /Биеийн өндөр, м2=60/1652=22

2016-10-17T22:47:34+00:00 2015 оны 03-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment