Хоолны витаминлаг чанарыг хадгалах аргууд

//Хоолны витаминлаг чанарыг хадгалах аргууд

Хоолны витаминлаг чанарыг хадгалах аргууд

heroImageХоол бэлтгэх явцад түүний витаминлаг чанар буурах нь олонтаа тохиолдоно. Иймээс хүнсний витаминлаг чанарыг алдагдуулахгүйгээр хоол бэлтгэх арга ажиллагааг хүн бүр эзэмших хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүнд байгаа А витамин нь чанах үед төдийлөн хорогдохгүй боловч удаан хадгалахад эрс багасдаг.

В бүлгийн витаминуудад өндөр температур хүчтэй нөлөө үзүүлнэ. Чанасан мах В бүлгийн витаминыхаа 15-60 хувийг алдана. Ургамалд байдаг С витамин нь агаарт амархан задардаг тул хоолны ногоог дөнгөж чанахын өмнө бэлтгэх ба тагтай саванд буцалгах хэрэгтэй юм. 
Мөн С витамин нь халуунд амархан задрах тул хоолны ногоог хүйтэн усанд байлгаад шууд халуун шөлөнд хийж түргэн буцалгах нь тохиромжтой. Удаан хадгалсан бэлэн хоолонд С витамин бараг үгүй болдог. Төмөр саванд буцалгасан хоолны С витамин амархан ууршдаг учир ногоотой хоолыг паалантай саванд хийх нь ашигтай.
Хүн бүр өдөр болгон зохих хэмжээний витамин агуулсан хоол идэж байх нь чухал. Ялангуяа, олон төрлийн витаминыг их хэмжээтэй агуулж байдаг ногоо, жимс байнга хэрэглэх хэрэгтэй. Өвлийн улиралд алим, лууван, байцаа, цөцгийн тос, өндөгтэй хоол идэж байвал витамины дутагдал тэр болгон илрэхгүй.
Түүнчлэн эмчийн зөвлөгөөгөөр витамины бэлдмэлүүдийг хоолонд нэмэрлэж байх ёстой.

gogo.mn-c

2016-10-17T22:49:07+00:00 2013 оны 12-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment