Орц : /1 хүн/
o Ясны хэмтэй мах 120 гр
o Өндөг 1 ш
o Далайн давс 1 гр
o Цагаан будаа 50 гр
o Сонгино 20 гр
o Шар хулуу 80 гр
o Бууцай 60 гр
o Цөцгийн тос
o Ус 40 мл
o Сүмсэнд: цөцгийн тос 50 гр, сонгино, сүүн крем
Хийх арга :
- Нарийн технологиор машиндаж бэлтгэсэн ясны хэмтэй махаа машиндсан сонгино, далайн давс, өндөг, ус хийж амтална.
- Амталж бэлтгэсэн махаа, угааж цэвэрлэсэн түүхий цагаан будаагаар гадаргууг нь жигд бүрхэж бөөрөнхий хэлбэрт оруулна.
- Бэлэн болсон бэлдэцийг 30-45 минут жигнүүрт жигнэж бий болгоно.
- Бууцайг буцалж буй усанд 2 минут чанана.
- Шар хулууг угааж цэвэрлэн, үрнээс нь салган жижиг гурвалжин хэлбэртэй хэрчиж зөөлөн гал дээр 4-6 минут жигнэж цөцгийн тосоор амтална.
СҮМС БЭЛТГЭХ :
Цөцгийн тосонд хуурсан сонгино дээр сүүн кремийг хүйтнээр нь хийж буцалгаад хярж жижиглэсэн яншуй нэмж буцлах хэм хүртэл халаана. Сүмс нь нэгэн жигдийн өтгөвтөр бие бүтэцтэй болно. Олгохдоо : Бэлэн болсон махан бэлдэцээ чанасан бууцай, жигнэсэн шар хулуугаар хачирлаж сүмс дусаана.
Leave A Comment