Хонины шарсан хавирга

//Хонины шарсан хавирга

Хонины шарсан хавирга

01Орц:

  • Хонины хавирга 1,5 кг
  • Шорлог амтлагч 2 гр
  • Давс 2 гр
  • Перец 1 гр
  • BBQ соус 10 гр

Хачирт:

  • Цэцэгт байцаа 50 гр
  • Төмс 160 гр
  • Ягаан сонгино 50 гр
  • Лууван 50 гр
  • Манжин 50 гр
  • Хулуу 50 гр
  • Давс, перец, экстра 2 гр

Хүйтэн хачирт:

  • Өргөст хэмх
  • Улаан лооль
  • Тоор жимс

Хийх арга:

  1. Хавиргаа эвдэж бэлтгээд ургамлын тосонд амтлагчуудаар амтлан шарна. Хавиргаа хэлбэрт оруулан бооно.
  2. Шарж амталсан хавиргыг BBQ соус түрхэж шарах шүүгээнд 170 хэмд 45 минут шарна. Хачирт хэрэглэгдэх бүх ногоог амталж шарна.
  3. Шарсан хавирганы хачирт хүйтэн хачираа хэрчиж таваглана.

TV Zone №346

2016-10-17T22:47:41+00:00 2015 оны 02-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment