Хонины сүү

Home/Зөвлөгөө/Хонины сүү

Хонины сүү

Хонины сүү нь өтгөн, сулавтар цагаан цайвардуу, хул шаргалдуу өнгөтэй, нялуувтар амттай байна. Өтгөн байдаг нь хуурай бодисын хэмжээ их, ус багаас болдог. Найрлагандаа хуурай бодис 18-20%, тослог 7-10%, уураг 4.5-6%, саахар 4.6%, төрөл бүрийн амин хүчил, эрдэс бодис, аминдэм элбэгтэй тул өндөр үнэлэгдэнэ. Тослог ихтэй, чихэрлэг, сүлэх, будах чанараар илүү, сүүний бүрэлдэхүүн үнээний сүүнийхтэй адил ч үүлдэр, тэжээллэг, саалийн саруудаас шалтгаална.

Үнээний сүүнээс 2-3 дахин их, аминдэм агуулсан уураг, тослогоор 1.5 дахин илүү байдаг (600 гаруй төрлийн өвс ургамлыг иддэг тул сүү нь өтгөн, тослог байхын үндэс болдог). Сүү нь  удаан исдэг тул үнээний сүүг исгэхээс илүү их хөрөнгө шаардагдана. Хонины сүүгээр 1кг цагаан идээ бэлтгэхэд 4.5-5 л, 1кг шорвог бяслаг хийхэд 6-7л сүү зарцуулна.

Ааруул, бяслаг, ээдэм, ээзгий, масло, айраг, тараг хийж хэрэглэхэд тохиромжтой ч сүүгээр бруцеллез өвчин дамжин халдаж болох учраас заавал буцалгаж ариутгаад хэрэглэнэ. Өтгөн учир цай сүлэхэд чанараар сайн байдаг ч цагаан идээ идэж байгаагүй, хар цай удаан ууж байсан буюу чийг бамын гэмд нэрвэгдсэн хийгээд өлөн зөлөм амьдарч байсан хүнд хонины сүүг ихээр цочмогхон уулгах тун гэмтэй. Монгол уламжлалт эмнэлэгийн ухаанд хонины сүү амтлаг, тослог, хүнд бүлээн чанартай тул хийг дарах чадалтай, саяхан саасан хонины сүү чийг бам өвчинд нэн тустай гэж тэмдэглэсэн байдаг. Та бүхэн хоол хүнсэндээ хонины сүүг, тэр тусмаа Монгол хонины сүүгээр хийсэн бүтээгдхүүнүүдийг  өргөн дэлгэр хэрэглэж заншаарай. Баярлалаа.[/fusion_builder_column][/fusion_builder_row][/fusion_builder_container]

2016-10-17T22:50:49+00:00 2012 оны 11-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment