Орц: /4 порц/
Зуурмагт:
- Гурил 225 гр
- Хуурай дрож 1 ц/х
- Оливын тос 2 х/х
Шанзанд:
- Сонгино 4 ш
- Сармис 3 хумс
- Хонины татсан мах 350 гр
- Оливын тос 2 х/х
- Давс
- Тмин /гоньдны үр/ ½ ц/х
- Нунтаг корица /шанцай/ 1 чимх
- Улаан лооль 300 гр
- Сонгино 3 ш
Хийх арга:
- Зуурмаг бэлтгэхдээ: 100 гр бүлээн усанд бүх орцоо хийгээд зуурмаг бэлтгэж нухаад алчуураар бүтээж дулаан газарт 1 цаг тавьж хөөлгөнө.
- Шарах шүүгээг 220 хэм хүртэл халаана. Нэг ширхэг сонгино болон сармисыг хальслаад жижиглэж хэрчинэ.
- Татсан махыг 1 х/х оливын тосонд бутрамтгай болтол нь хуураад сонгино, сармис, давс, перец, тмин, корица нэмж амтална. Лооль болон үлдсэн сонгиныг угаагаад том томоор хэрчинэ.
- Зуурмагийг хэсэг нухаад 4 хувааж хуурай гурил цацсан вандан дээр дугуйлан элдэж захын хүрээг нь өндөрлөж өгнө.
- Амталсан мах лоолийг тэнцүү хувааж хийгээд жигд тарааж дээгүүр нь оливын тос шүршиж шарах шүүгээнд 20 минут жигнэнэ.
Гэр гэртээ тогооч сэтгүүл №12 /2012/
Leave A Comment