Хонины махан шорлог

//Хонины махан шорлог

Хонины махан шорлог

mutton BBQОрц: 4 хүн

  • Хонины мах 400 гр
  • Сонгино 1 багц
  • Амтат улаан чинжүү 2 ш
  • Аарц 4 х/х
  • Улаан лооль 2 ш
  • Горчиц 1 ц/х
  • Цагаан мөөг 8 ш
  • Лаврын навч 4 ш
  • Ургамлын тос 2 х/х
  • Иогурт 250 гр
  • Нимбэгний жүүс 1 х/х
  • Нимбэгний үрсэн хальс 1 х/х
  • Нимбэг 2 ш
  • Коньяк 1 х/х
  • Давс, нунтаг хар перец.

Хийх арга:

  1. Махыг амтлахдаа:  Махаа томхон шоо дөрвөлжин хэрчээд дээр нь ургамлын тос нимбэгний жүүс, лаврын навч, бөөрөнхий хар перец, коньяк, дугуй хэрчсэн сонгино хийгээд сайтар хольж амтлаад 2 цаг байлгана.
  2. Хайруулын тавагт ургамлын тос хийж халаагаад махаа 10 минут хутгаж шарна. Нэг нимбэгийг шахаж шүүсийг нь махан дээрээ цацна. Дараа нь давсалж перецлэнэ.
  3. Мөөгөө цэвэрлэж угаагаад хатаана. Чинжүү, улаан лоолио томхон хэрчинэ. Бүдүүн сонгиныг өргөн дугуй хэрчинэ. Модон шоронд эхэлж махаа, дараа нь мөөг, бүдүүн сонгино, чинжүү улаан лооль гэсэн дарааллаар шорлоно.
  4. Шарах шүүгээгээ 200 хэм халаагаад шорлогийг 12 минут болгоно.
  5. Сүмсийг бэлтгэхдээ: Аарц дээрээ йогурт, горчиц, нимбэгний хальсаа хийгээд давсалж перецлээд сайтар хутгана. Шорлогийг таваглаад сүмсийг дээр нь асгаж өгнө.

100 шилдэг хоолны жор-с

2016-10-17T22:49:52+00:00 2013 оны 06-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment