Хонины жигнэсэн гуя

Home/Зөвлөгөө/Хонины жигнэсэн гуя

Хонины жигнэсэн гуя

65465+Орц :

  • Хонины гуя 1 ш
  • Хар чавга 250-300 гр
  • Сармис 5-6 хумс
  • Нүдсэн перец
  • Давс
  • Горчиц амт орохоор

Хийх арга :

  1. Гуяныхаа махыг шулж аваад давс цацаж, дараа нь наана дотор талд нь горчиц түрхэнэ. Сармисны хумсуудыг зай завсраар нь хавчуулаад перец, давсаа цацна.
  2. Урьдчилан угааж доторхи ясыг нь авч бэлдсэн хар чавгаа дотор нь ороох маягтай хийгээд нэг их халуун ус /170 хэм/ жигнүүр /дуковка/-д 2 цаг 10 мин хиртэй жигнэнэ.
  3. Жигнэж байх хоорондоо үе үе эргүүлж тойруулж гарсан шүүсийг дээгүүр нь цацаж өгөх хэрэгтэй. Махаа хоёр гурван давхар тугалган цаасанд ороон хийвэл бүр ч илүү амттай болох бөгөөд мах нь түлэгдэхгүй, илүү шүүслэг үнэр амт нь сайхан болдог.
  4. Ийнхүү жигнэж болгосон гуяны махыг халуун, хүйтэн ямар ч байдлаар хэрэглэхэд тохиромжтой.
2016-10-17T22:47:29+00:00 2015 оны 03-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment