Холестериноос хамгаалах таван зүйлийн хүнс

//Холестериноос хамгаалах таван зүйлийн хүнс

Холестериноос хамгаалах таван зүйлийн хүнс

cholesterinХүний биед шаардлагатай холестерины хэмжээ ихсэхээс хамгаалах хамгийн эхний арга бол эрүүл хооллолт гэдэгтэй хүн бүр санал нийлэх бизээ. “Хэрэв та хоол хүнсэндээ их хэмжээний жимс ногоо, ургамлын гаралтай зүйлс, загас хэрэглэвэл өөрийхөө бие дэх холестерины хэмжээг эрүүл хэмжээнд байлгаж чадах зөв арга замаар явж байна гэсэн үг” гэж Америкийн хоолны нийгэмлэгийн мэргэжлийн хоол судлаач Лиса Дорфмайнь хэлжээ. Тэрээр хэлэхдээ зарим тансаг амттан хүний бие дэх муу холестериныг бууруулж, сайн холестериныг нэмэгдүүлдэг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол холестерины хэмжээг 200- гаас илүүд хүргэж болохгүй. LDL буюу шингэн уураг нь 110-аас доош, HDL буюу өтгөн уурагын хэмжээ нь 35-аас илүү байх тухай судалсан нь буй. Та доорх идээ ундааны зүйлээс өдөр тутмын хоол хүнсэндээ илүү хэрэглэж туршаад үзээрэй.

Бүйлсний чавга

Pittsburgh эмнэлгийн их сургуулийн хоол тэжээл, шим судлалын төвийн дарга, хоол судлаач Лессиа Вонсигын судалгаагаар бол хүн өдөрт нэг стаканы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний бүйлсний чавга идсэн тохиолдолд биен дахь LDL буюу шингэн уурган холестерины хэмжээ 4.4 хувиар буурахыг судалгаагаар харуулжээ. “Хушга болон таны эрүүл мэндэд тустай өөхөн хүчлийн хэмжээ их агуулсан бүйлсний чавга идэх нь өөх багатай хөнгөн зууш идсэнээс сайн байдаг” гэж Вонси хэлсэн юм. Мэдээж бүйлсний чавганд өндөр хэмжээний илчлэг чанар агуулдаг учраас технологийн дагуу хуурч тослогын хэмжээг нь багасгасан бүйлсний чавгыг сонгож хэрэглэвэл зохистой.

Oвъёосны будаа

Овъёосны будааг өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэж, тэжээллэг чанарынх нь ачаар холестерины хэмжээ ихээр буурсан тухай зар сурталчилгааг та бүхэн харсан байхаа. Овъёосны будаанд хүний биед өндөр хэмжээнд уусдаг эслэг эд байдгийг нээж олсноор маш их үр дүнд хүрчээ. “Ийн уусдаг эслэг холбоосууд нь цөсны хүчилд хүрч холестерин боловсруулдаг эрхтэнд дохио өгч, урьдчилан сэргийлснээр гадагшлуулдаг ” гэж хоол судлаач Вонсио хэлсэн юм.

Загас

Омега-3 өөхөн хүчил нь хүний биед хамгийн сайн өөх гэгдэж загасны маханд илүү ихээр агуулагддаг . Тэр дундаа хулт, алтан жад зэрэг загас өөхтэй загасанд их байдаг байна. Америкийн хоолны нийгэмлэгийн мэргэжлийн хоол судлаач Дорфмайнь, “Хүний биед өдөрт 1.5- 3 грамм Омега-3 шаардлагатай бөгөөд хулд загасанд л ийм хэмжээний өөхөн хүчил агуулагддаг юмаа. Та хушга, маалинганы үр, загасны тосны нэмэгдэл зэргээс өөхөн хүчилийг олж болно.

Улаан вино

Юм бүхэн таны эрүүл мэндэд ач тустай биш ч нэг шил улаан вино л гэхэд үрэвсэлийн эсрэг холестрины хэмжээг бууруулах, түүнчлэн зүрхний өвчинд ихээхэн тустай. Мэдээж хэтрүүлэн хэрэглэх нь зохисгүй бөгөөд “эмэгтэй хүн өдөрт нэг хундага, эрэгтэй хүн өдөрт хоёр хундага уухад л хангалттай”гэж хоол судлаач Вонси зөвлөсөн юм. Мөн улаан винонд агуулагддаг шим тэжээлийг хүрэн усан үзмийн жүүс, какао зэргээс ч хүртэж болдог байна.

Шар буурцаг

Шар буурцгийн шош, буурцгийн үр ба вандуй, дүфү, буурцагийн сүү зэрэг аливаа шар буурцгийн бүтээгдхүүн нь холестеринийг бууруулах ач тустай байдаг. Өдөрт ойролцоогоор шар буурцгийн уураг 25 граммыг хоол хүнсэндээ хэрэглэхэд болох ч бага зэрэг байсан ч эрүүл мэндэд тустай юм.

Эх сурвалж: www.tsagtur.mn

2016-10-17T22:50:23+00:00 2013 оны 02-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment