Ходоодоо өвтгөхгүйн тулд ямар дэглэм баримтлах вэ?

//Ходоодоо өвтгөхгүйн тулд ямар дэглэм баримтлах вэ?

Ходоодоо өвтгөхгүйн тулд ямар дэглэм баримтлах вэ?

Ходоод нь идсэн хоолыг уусган шингэрүүлж боловсроход дөхөм болгон  нарийн гэдэсрүү оруулж өгөх үүрэгтэй эрхтэн юм. Ходоод өөрөөсөө хүчил, шүлт ялгаруулж байдаг. Үүнийг ходоодны  шүүс гэж нэрлэдэг.

Ходоод нь уусгаж шингэлсэн хоолоо нарийн гэдэсрүү оруулж өгөхийн тулд агших хөдөлгөөн хийж  нарийн гэдэсрүү хоолыг тууж өгдөг. Энэхүү агших хөдөлгөөн, шүүрэл ялгаруулах зэрэг үйл ажиллагаа нь хүний идсэн хоолны  хатуу, шингэн, халуун хүйтэн зэрэг  төлөв байдал мөн хоолны төрөл болох уураг, нүүрс ус, өөх тос өөрөөр хэлбэл мах ногоо гурилан бүтээгдэхүүний шинж чанар болон тэдгээрийг хэрхэн бэлтгэсэн байдлаас шууд хамаардаг.

Ходоод өвчилсөн үед  хоолыг боловсруулахад оролцдог  үйл ажиллагаа нь алдагддаг учир ачаалал өгөхгүй, ходоодыг амраах чиглэлтэй хоол идэх нь эмчилгээний чухал ач холбогдолтой юм.

Зарим хүнсний бүтээгдэхүүнүүд ходоодны хүчил, шүүрэл ялгаралтыг хүчтэй цочроодог бол зарим нь  сул цочроодог.

Ходоодны салстыг хүчтэй цочроогчид:

Архи, шарсан хайрсан хуурсан хоол, газтай ундаа, лаазалсан бүтээгдэхүүн, ундаа, мах, загас, мөөгний хурц өтгөн шөл, кофе, хар талх, өтгөн сүү болон түүхий ногоо гэх мэт хүнсний бүтээгдэхүүн орно.

 Сул цочроогчдод:

Тослогтой сүү, ууранд болгосон шинэ загас, аарц, төмс, удаан чанасан мах, ногооны нухаш, зутан шөл, хүүхдийн будаа болон  чанасан будаа багтдаг.

Хоол хүнсний бүтээгдхүүний төлөв байдлаас хамааран тэдгээрийн  ходоодоор дайрч өнгөрөх хугацаа нь харилцан адилгүй байдаг. Жишээ нь нүүрс ус нь хамгийн хурдан дайрч өнгөрөх бөгөөд дараа нь уураг, харин өөх тос ходоодонд хамгийн удаан байдаг байна. 

Ходоодоо өвтгөхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

  1. Өдөрт ойр ойрхон 5-6 удаа бага багаар хоолло. Бага хооллох нь ходоод хэт ачаалалтай ажиллах, хэт сунахаас хамгаална. Нэг дор хэт ихээр иддэг хүмүүст ходоод өвдөх шинж элбэг байдаг.
  2. Мөн хоолоо сайн зажлаж идэх хэрэгтэй. Хоолыг том хэсгээр нь залгивал таны ходоод илүү ачаалалтай ажиллаж өвдөх болно.
  3. Хоол идэж байхдаа эсвэл хоолны дараа бага зэрэг ус уух хэрэгтэй. Ус нь хоол шингэхэд орчин нь болж тусална.
  4. Хоолны дараа бага зэрэг амрах хэрэгтэй. Гэхдээ энэ нь таныг хэвт эсвэл битгий алх гэсэн үг биш юм. Хоолны дараа гүйх эсвэл янз бүрийн спортоор бүү хичээллэ. Хоол идэх үед ходоод цусан хангамжаар сайжирдаг. Харин спортоор хичээллэх үед бусад булчингуудад цусан хангамж ихэсч ходоодны цусан хангамж буурдаг, ингэснээр яваандаа ходоод өвдөх нөхцлийг бүрдүүлдэг байна.

 

Эх сурвалж: www.ehow.com

2016-10-17T22:51:13+00:00 2012 оны 05-р сарын 17|Зөвлөгөө|

One Comment

  1. oyunaa 2012 оны 05-р сарын 18 at 08:57 - Reply

    bayrllaa. iluu ih heregtei zuil bicheerei. amjilt

Leave A Comment