Хийжүүлсэн ундаа нойронд асуудал үүсгэнэ

Home/Зөвлөгөө/Хийжүүлсэн ундаа нойронд асуудал үүсгэнэ

Хийжүүлсэн ундаа нойронд асуудал үүсгэнэ

zurag24Хийжүүлсэн болон бусад амт оруулсан ундаануудыг тогтмол хэрэглэх нь нойронд асуудал үүсгэх магадлалтай гэдгийг эмч нар тогтоожээ. АНУ-ын Сан-Франциско хотод байрладаг Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Арик Пратер өөрийн багийн хамт 2005-2012 онуудад Хоолны дэглэм болон эрүүл мэндийг ажиглах үндэсний хөтөлбөрт хамрагдсан 19 мянга орчим хүний аж байдлыг судалжээ. Тэдгээр хүмүүс тогтмол шинжилгээ өгч байсан бөгөөд юу идэж, ууж байгаагаа тайлагнан, хэр зэрэг бат бөх унтаж байгаагаа мэдээлдэг байсан гэнэ.

Тэгтэл их хэмжээний хийжүүлсэн ундаа, савласан кофе юм уу өөр бусад амт оруулсан ундааг түлхүү хэрэглэж байсан хүмүүс өдөрт дунджаар тав юм уу түүнээс дээш цагаар нам унтаж байсан нь илэрчээ. Хүмүүсийн чихэрлэг ундааны хэрэглээ их болох тусам энэ нь нойронд муу нөлөө үзүүлж байсан аж. Харин жүүс, цай юм уу бусад хөнөөл багатай ундаа ийм таагүй үйлчлэлийг үзүүлж байгаагүй юм. Тиймээс эрдэмтэд хүмүүсийн нойрыг сайжруулснаар хийжүүлсэн ундаа хэрэглэх тахалтай тэмцэх боломжтой хэмээн үзэв.

Wikimon.mn-c

2016-11-14T12:13:34+00:00 2016 оны 11-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment