Хаш

Хаш

Хаш нь ислэг, фолийн хүчил, С, К, В1, В3, В6 аминдэм, кали, магни, манган, фосфор, зэс зэрэг эрдэс бодис агуулдаг. Эдгээр шимт бодисоос гадна хаш нь хлорогенийн хүчил, насусин зэрэг антиоксидант бодисоор баялаг.

Хашийг хоолонд тогтмол хэрэглэх нь эрүүл мэндийн олон ач тустай:

  1. Өлсөх мэдрэмжийг бууруулан хэтрүүлэн идэхээс сэргийлэх тул биеийн жин барих хоолны дэг баримтлах үед тустай.
  2. Вирус болон бактерийн халдвараас сэргийлэхэд тусална.
  3. Цусны холестерины төвшин бууруулах, судас хатуурахаас сэргийлэх, судасны ханыг тэлж цусны эргэлт сайжруулан даралт бууруулах, цус харвалтаас сэргийлэх нөлөөтэй.
  4. Тархины цусан хангамжийг сайжруулах тул уураг тархины хэвийн үйл ажиллагааг хангана.
  5. Ясны нягтралыг нэмэгдүүлж, бодисын солилцоог идэвхжүүлэн яс сийрэгжихээс сэргийлэх үйлчлэлтэй.
  6. Цус багадалтаас сэргийлэх, эмчлэхэд тустай.
  7. Инсулинялгаралтыг дэмжин, цусны сахарын зохицуулалтыг дэмжих тул чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.

Хашний хэрэглээ

Хашыг хальстай болон хальсалж хэрэглэнэ. Харлалтаас сэргийлэхийн тулд зэвэрдэггүй ган хутгаар хальсалж хэрчинэ. Хашыг зөөлрүүлж, гашуувтар амтыг нь багасгахын тулд хэрчсэн хашны дээр бага зэрэг давс цацаж 30 орчим минут байлгасны дараа давсыг нь усаар зайлж дулааны боловсруулалтад оруулна. Ингэж боловсруулснаар хашинд тос шингэх нь багасдаг. Хашыг шарах шүүгээнд битүү шарах болон ууранд жигнэх зэрэг аргаар боловсруулна. Шарах шүүгээнд бүтнээр нь шарахын тулд хашны хальсыг нь хэд хэдэн газар сэрээгээр хатгаж нүхлэхэд жигнэлтийн явцад уур нь гадагшилдаг. Хашны хэмжээнээс хамаарч 175-180С температуртай шарах шүүгээнд 15-25 минут шарна.

Хашний давуу талууд

  • Яс сийрэгжилтээс сэргийлнэ
  • Бактери, вирусийн халдвараас сэргийлнэ
  • Тархины эсийг тэтгэж, хамгаалах үүрэгтэй
  • Цусны даралт, сахар тогтворжуулна
  • Биеийн жинг хянахад тусална
  • Хорт хавдраас сэргийлнэ
2018-01-17T10:24:11+00:00 2018 оны 01-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment