Хаш, улаан лоольтой шпагетти
- Сармис 2 хумс
- Улаан лооль 2 ш
- Хаш 1 ш
- Давс, нунтаг хар перец
- Цөцгийн тос 25 гр
- Оливын тос
- Сонгино 1 ш
- Пармезан бяслаг
- Шпагетти 300 гр
- Тимьян
-
Саванд ус, давс хийж буцалгаад шпагетти хийж чанах бөгөөд гоймонгийн төрлөөс нь шалтгаалан 7-8 минут чанана.
-
Сонгиныг жижиглэн хэрчээд, дунд зэргийн гал дээр 1х/х оливын тосонд 5-7 минут зөөлөрч тунгалаг өнгөтэй болтол нь хуурна. Хашийг 0,5 см зузаантай байхаар хэрчээд дээгүүр нь давс цацаж тавина.
-
Сармис лоолийг өөрийн хүссэнээр хэрчээд, хайруулын тавган дээр нэмж хуурах бөгөөд бага зэрэг давс, тимьян нэмж хуурна.
-
Шпагеттиг болмогц нь шүүж авна. Гоймон чанасан уснаас 1 х/х хэмжээтэйг авч үлдэнэ. Сүмс дээр цөцгийн тос нэмж хольж хутгана. Пастаг таваглааддээгүүр нь үйрүүлсэн пармезан цацаж ширээнд өгнө.
Leave A Comment