Хаш ногооны тухай

//Хаш ногооны тухай

Хаш ногооны тухай

Англиар Eggplant, оросоор Баклажан гэж нэрлэдэг энэ ногоог монголоор Хаш гэдэг. Хаш нь МЭ 544 онд Энэтхэг болон Хятадад тариалж эхэлсэн байдаг. Үүнээс хойш дэлхий даяараа хаш гэдэг ногоог тариалж, хүнсэндээ хэрэглэх болсон.

Хаш нь хуурай бодис 7-9%, үүний дотор сахар 2-3,8%, цардуул 0,9%, уураг 1,0% агуулна. Илчлэг нь 20 орчим ккал. Кали, фосфорын давс, фолийн хүчил, А,  В1, В12 аминдэм агуулна. Т

архины эсийг гэмтэхээс хамгаалдаг антиоксидант шинж чанартай ургамал бөгөөд цусан дахь холестрин багасгах, организмыг элэг, тулай өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй.  Мөн бактери ба мөөгөнцөрөөс үүдэлтэй халдварт өвчнөөс хамгаалах дархлааг бий болгодог. Энэ ногоогоор дангаар нь болон бусад хүнстэй хольж маш олон нэрийн хоол бэлтгэдэг. Шарж, жигнэж болгохоос гадна төрөл бүрийн шанзаар дүүргэж хоол бэлтгэнэ.

Хүнсэнд хэрэглэх: Цэсийг төмөр хутгаар зүсхэд харладаг учир зэв гардаггүй ган хутга хэрэглэдэг. Цэсийг зөөлрүүлж гашуувтар амтыг нь багасгахын тулд хэрчсэний дараа давс цацаад 30 минут амраана. Энэ нь илүүдэл ус чийгийг нь гаргах ба шарах хуурах үед тосны хэрэглээг багасгадаг сайн талтай. Дараа нь давсыг усаар зайлна.

Улаан лоольтой битүү хайрсан хаш: Хаш-3ш, Улаан лооль-3ш, Амтат чинжүү-4ш, Булцуут  сонгино-2ш, Цайны 2 халбага нимбэгний шүүс, хоолны 5 халбага ургамлын тос, давс  

Бэлтгэх арга    

-Хаш, улаан лооль, амтат чинжүү зэргийг жигнэсний дараа хальсыг нь арилгаж таллан хувааж хэрчинэ.

-Үүн дээрээ хагас цагираг хэлбэртэй хэрчсэн сонгино, нимбэгний шүүс, ургамлын тос, давс нэмж зөөлөн галаар жигнэж болгоно.

 

 

Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Eggplanthttp://mongolcom.mn, http://chinghaimongolia.blogspot.com

2018-11-29T14:52:15+00:00 2018 оны 11-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment