Хаштай гоймон

//Хаштай гоймон

Хаштай гоймон

lohipiirasОРЦ: (6-7 порц)

  • Хаш 2 ш
  • Гоймон 250 р
  • Татсан мах 500 гр
  • Сонгино 2 ш
  • Амтат чинжүү 1 ш
  • Өндөг 2 ш
  • Лаазласан ногоон вандуй 1 шилэн аяга
  • Ургамлын тос
  • Давс
  • Нунтаг хар перец

Хийх арга:

  1. Хашийг уртааш нь нимгэн хавтгай хэрчээд тосонд хуурна.Татсан махыг сонгино давс перецтэй нийлүүлж хутгаад хуурна.Гоймонг давстай усанд чанаж болгоно. Өндгийг зуурна.
  2. Тэвшийг тослоод ёроол болон хажуу ханаар нь хашийг зулж тавиад, дараа нь гоймон, өндөг, татсан мах, вандуйг үелүүлэн хийж хамгийн сүүлд нь дахин гоймон хийнэ. Үлдсэн өндөгний зуурмагаа асгаж бөгөөд үлдсэн хашийг зулж тавиад нунтаг сухарь цацаж өгнө.
  3. Шарах шүүгээнд 180 хэмд 30 минут жигнэнэ. Ширээнд өгөхдөө амтат чинжүүгээр чимэглэнэ.

 

 

2016-10-17T22:48:25+00:00 2014 оны 06-р сарын 04|Зөвлөгөө|

Leave A Comment