Хачиртай загас

Home/Зөвлөгөө/Хачиртай загас

Хачиртай загас

Орц: 4 хүн

  • Загас 700 гр
  • Хуурай цагаан дарс 200 мл
  • Нимбэг 1 ш
  • Хөлдөөсөн бууцай 400 гр
  • Ногоон сонгино 1 бут
  • Улаан лооль 3-4 ш
  • Үйрүүлсэн бяслаг 3-4 х/х
  • Давс, перец
  • Сармис, нунтаг задь

Хийх арга:

  1. Загасны махыг угааж цэвэрлээд хатаана. Сармис сонгиныг хальслаад жижиглэж хэрчинэ. Улаан лоолийг угааж хатаагаад цагираг хэлбэртэй хэрчинэ. Нимбэгийг угаагаад таллан хэрчиж 1 талынх нь шүүсийг шахаж гаргаад, үлдсэн талыг нь цагираг хэлбэртэй хэрчинэ.
  2. Саванд 250 мл ус хийж дээр нь дарс, нимбэгний шүүс нэмж зөөлөн гал дээр буцалгаад загасаа хийж давс, перецээр амтлаад галыг нь багасгаж таглаад 15-20 минут чанана.
  3. Дунд зэргийн саванд 0,5 л ус, бага зэрэг давс, чимх задь, бууцайгаа хийж 3-4 минут буцалгаад бууцайгаа шүүж авна.
  4. Зузаан ёроолтой тэвшийг тослоод цагираг хэлбэртэй хэрчсэн улаан лоолийг битүү зулж тавиад дээр нь загас, бууцай, сонгино, сармис, цагираг хэлбэртэй хэрчсэн нимбэгийг гоёмсогоор өрж тавина.
  5. Тэвштэй загасыг 180 хэм хүртэл халаасан зууханд 15 минут жигнээд гаргахаас 5 минутын өмнө дээгүүр нь үйрүүлсэн бяслаг цацаж жигнэнэ.
2016-10-17T22:48:30+00:00 2014 оны 05-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment