Хатаасан жимстэй бялуу

Home/Зөвлөгөө/Хатаасан жимстэй бялуу

Хатаасан жимстэй бялуу

mary-berry-s-victorian-fruit-cake-27248717Орц:

o   гурил 160 гр

o   Өндөг 4 ш

o   Элсэн чихэр 200 гр

o   Нимбэг 1 ш

o   Цөцгийн тос 200 гр

o   Үйрүүлсэн фундук самар 40 гр

o   Хальсалсан миндаль самар 40 гр

o   Жижиглэж хэрчсэн жүржийн хальс 2 х/х

o   Хатаасан жимс 225 гр

o   Ясгүй үзэм 450 гр

o   Чангаанз 150 гр

o   Нунтаг корица ½ ц/х

o   Сүү 2 х/х

o   Гүйлсний джем 8 х/х

Хийх арга:

  1. Жижиглэж хэрчсэн чангаанз, жүржийн хальс, үзмийг саванд хийгээд дээр нь 3 х/х бренди нэмж хутгаад 12 цаг байлгана. Цөцгийн тосыг жижиглэж хэрчсэн нимбэгний хальс, элсэн чихэртэй нийлүүлж хутгана.
  2. Өндөгийг хөөсөртөл нь хутгаад дээр нь цөцгийн тостой хольцоо нэмж зуурна. Гурилыг корицатай нийлүүлж багсраад, цөцгийн тостой зуурмаг дээр нэмж  зуураад дараа нь хатаасан жимс жижиглэж үйрүүлсэн 2 төрлийн самар, сүүгээ нэмж зуурна
  3. Тэвшинд пергамент цаас дэвсэж тослоод зуурмагаа хийж 150-160 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 1,5 цаг жигнэнэ. Бэлэн болсон бялууг хөргөөд үлдсэн брендигээ дээгүүр нь цацаж өгөөд гүйлсний джем, хатаасан жимсээр чимэглэнэ.

 

 

2016-10-17T22:48:23+00:00 2014 оны 06-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment