Хар чавгатай үхрийн мах

Home/Зөвлөгөө/Хар чавгатай үхрийн мах

Хар чавгатай үхрийн мах

dscn2033Орц : 3 порц

  • Үхрийн мах  400 гр
  • Төмс  12 ш
  • Сонгино  2 ш
  • Хар чавга  16 ш
  • Цөцгий  6 х/х
  • Гурил  1 х/х
  • Давс
  • Ургамлын тос

Хийх арга:

  1. Төмс, сонгиныг угааж хальслаад хатаана. Төмсийг том нүхтэй үрүүлд, 1ш сонгиныг жижиг нүхтэй үрүүлд үрнэ. Үрсэн төмс, сонгиныг нийлүүлж хутгана. Ногоон дээр гурил , давс нэмж сайтар хутгана.
  2. Ийнхүү бэлтгэсэн төмсөн зуурмагийг жигдхэн тасдан авч жижгэвтэр бин хэлбэртэй болгон халаасан ургамлын тосонд шараад саванд хийж таглаад халуунаар нь байлгана.
  3. Үхрийн махыг том хавтгай хэрчээд ургамлын тосонд 2 талаар нь эргүүлэн шаргалттал нь шарна. Үлдсэн сонгиныг цагираг хэлбэртэй хэрчээд махан дээр нэмж дахин хэдэн минут шарна.
  4. Хар чавгыг угааж мах, сонгино дээр нэмж хийгээд 1 шилэн аяга халуун ус нэмж таглаад гүйцэд болтол нь жигнэнэ. Төмсөн бинг таваглаж дээр нь цөцгий дусаагаад, хар чавга, шарсан махны шүүс , сүмснийх нь хамт таваглаж өгнө.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №12 /2013/

2016-10-17T22:49:07+00:00 2013 оны 12-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment