Хар цайгаар нүүрээ угаавал арьс өнгөлөг болдог

Home/Зөвлөгөө/Хар цайгаар нүүрээ угаавал арьс өнгөлөг болдог

Хар цайгаар нүүрээ угаавал арьс өнгөлөг болдог

548Хүйтний улиралд арьсанд нэмэлт арчилгаа шаардагддаг. Тиймээс өвөл арьсаа хэрхэн хамгаалах талаар дараахь зөвлөгөөг хүргэж байна. Өглөө бүр нүүрээ буцалсан ус юм уу, хар цайгаар угааж байгаарай. Тэгвэл нүүрний арьс зөөлрөхөөс гадна өнгөлөг болдог.

Гадаа гарахын өмнөхөн нүүрээ угааж тос түрхэх нь буруу. Тос арьснаас хурдан уушдаг тул амархан даарна. Хүйтэнд удаан явахад нүүрний аль нэг хэсэг цайрч, мэдээ алддаг. Энэ үед мэдээ алдсан хэсгийг ноосон бээлий юм уу, алчуураар зөөлөн үрж, спирт юм уу ургамлын тосоор арчаарай. Нүүрэндээ байнга тэжээлийн тос түрхэж бай.

Таны нүүр хуурай арьстай бол өндөгний шарыг бага зэрэг ургамлын тостой хольж маск тавих шаардлагатай. Мөн өндөгний шарыг зөгийн балтай хольж түрхсэн ч болно. Харин тослог арьстай бол тараг, ээдэмний түрхлэг юм уу эсвэл алимыг өндөгтэй хольж нүүрэндээ түрх. Хэвийн арьстай нүүрэнд өндөгний шар, мөн таргийг арвайн гурилтай хольж түрхвэл үр дүнгээ амархан өгдөг. Ямар ч үед нүүрнийхээ арьсанд тохирсон тосыг орой болгон түрхэж байгаарай.

2016-10-17T22:47:31+00:00 2015 оны 03-р сарын 20|Зөвлөгөө|

Leave A Comment