Харчо шөл

Home/Зөвлөгөө/Харчо шөл

Харчо шөл

HarchoОрц:

  • Үхрийн цул мах 500 гр
  • Будаа 200 гр
  • Хушга 100 гр
  • Ткемали /соусны төрөл/ 150 гр
  • Сонгино 150 гр
  • Сармис 3-4 хумс
  • Нунташ улаан перец 1-2 ц/х
  • Бөөрөнхий хар перец 5-6 ш
  • Давс, яншуй

Хийх арга:

  1. Үхрийн махаа дунд зэргийн хэмжээтэй дөрвөлжин хэрчинэ. Үүнийгээ 3 л усанд цаг 30 минут зөөлөртөл нь буцалгана. Сонгиноо жижиглэн хэрчээд, ургамлын тос хийжхалаасан хайруулын тавганд шаргалттал нь шарна.
  2. Хушганы чөмгийг нунтаглана. 200 гр цагаан будааг шөлөн дээр хийж 10 минут буцалгана. Дээр нь шарсан сонгино, нунтагласан хушгаа нэмнэ. Дээр нь соус, перец, давс нэмж 5-7 минут буцалгана.
  3. Дараа нь бяцалсан сармисаа буцалж буй шөлөн дээр нэмнэ. Шөлөө таваглаад яншуй эсвэл жижиг хэрчсэн ногоон сонгиноор чимнэ.

Ням гариг сэтгүүл №10 /2012/

2016-10-17T22:50:26+00:00 2013 оны 01-р сарын 31|Зөвлөгөө|

Leave A Comment